ОХУ-ын боловсруулсан “Сovid-19” өвчний эсрэг “Sputnik V” вакциныг Өмнөд Солонгост үйлдвэрлэхээр болжээ. ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан болон Өмнөд Солонгосын био технологийн “GL Rapha” компани хамтран жилд 150 сая тунг үйлдвэрлэхээр зэхэж байна. Энэ оны арванхоёрдугаар сард үйлдвэрлэлээ эхлүүлж, 2021 оны нэгдүгээр сар гэхэд дэлхий дахинд экспортод гаргахаар төлөвлөж байгаа аж.
“Sputnik V” вакциныг хангалттай хэмжээгээр үйлдвэрлэж, олон улсын эрэлт хэрэгцээг хангахын тулд олон улсын хамтын ажиллагаа, түншлэл хамгаас чухал байна. Хамтран ажиллаж, хүчин чармайлтаа нэгтгэсэн Өмнөд Солонгосын “GL Rapha” компанийн түншүүддээ талархал илэрхийлж байна" хэмээн ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн дарга Кирилл Дмитриев мэдэгджээ.
"Sputnik V" нь улсдаа алсан ёсоор бүртгэгдсэн “Сovid-19”-ийн эсрэг дэлхийн анхны вакцин бөгөөд саяхан энэ вакцины гурав дахь үе шатны туршилтын үр дүн 92 хувийн амжилттай байгааг ОХУ-ын эрх баригчид зарласан. ДЭМБ уг вакциныг эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шат нь дуусч, их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхэд хамгийн ойр байгаа вакцинуудын жагсаалтад оруулаад байгаа юм.
Эх сурвалж: Biospectrumasia.com
Холбоотой мэдээ