Туркменистан улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нийслэл Ашгабат хотынхоо төвд хоточ үүлдрийн нохойнд зориулсан аварга том алтан хөшөө босгожээ. Гадна талыг нь алтадсан энэхүү аварга хөшөөний суурийг тойруулсан дэлгэцээр алабай үүлдрийн нохойны дүрс бичлэг тасралтгүй гарна. Хөшөөний нээлтийн үеэр бага насны бяцхан хүүд алабай үүлдрийн нохойг бэлэглэсэн байна.
Нүүдэлчин гаралтай Туркменистан улсын иргэдийн уламжлалт ахуй амьдралын хэв маяг нь сайн нохой, сайн хүлэг морь чухал үүрэг гүйцгэсээр ирсэн. Ерөнхийлөгч Бердымухамедовын хувьд ч нохой, хүлэг моринд хайртай нэгэн. Бердымухамедовын өөрийнх нь морь унасан алтадсан хөшөө мөн нийслэл хотод байдаг гэнэ.
Тус улсыг 13 жилийн турш удирдаж буй тэрбээр алабай үүлдрийн хоточ нохойг үндэсний биет өв соёлын нэгээр өргөмжилж байсан ба энэ нохойны тухай ном хүртэл бичиж байжээ. Түүнчлэн тэрбээр 2017 онд алабай үүлдрийн нохойн гөлгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бэлэглэж байв.
Эх сурвалж: GUARDIAN
Холбоотой мэдээ