Япон: Кибер жоомнууд гэрийн хамгийн сайн туслагч болно

Хуучирсан мэдээ: 2020.11.13-нд нийтлэгдсэн

Япон: Кибер жоомнууд гэрийн хамгийн сайн туслагч болно

Япон: Кибер жоомнууд гэрийн хамгийн сайн туслагч болно

Японы эрдэмтэд жоомнуудыг удирдах шинэ технологи хөгжүүлж буй бөгөөд кибер жоомнууд ирээдүйд гэрийн хамгийн сайн туслагч болж магадгүй хэмээн үзэж байгаа гэнэ.

Жоом харагдах талаасаа ихэнх хүмүүсийн айдас, дургүйг хүргэдэг ч ирээдүйд айл бүрт үзэгдэх, хүн төрөлхтний хэрэгцээт туслах болж магадгүй аж. Японы Цүкүба их сургуулийн Дижитал байгаль группийн эрдэмтэд байгаль, технологийг хослуулан хөгжүүлэх боломжуудыг судалдаг бөгөөд өдгөө жоомны мэдрэмжүүдийг удирдах технологи бүтээж байгаа аж. Тэд мөн шавьжинд дургүй хүмүүсийг тайвшруулах зорилготой бичлэг хийн цахим орчинд нийтэлжээ.

Эрдэмтдийн үзэж буйгаар бол жоомны мэдрэмжүүдийг удирдаж чадсанаар тэднийг өдөр тутмын энгийн ажлуудад ашиглах боломжтой. Жишээлбэл жоомны беийн хүчийг тооцоолж үзсэний үндсэн дээр гэрийн зарим зүйлсийг хэд хэдэн жоом нийлэн өөр тийш нь хөдөлгөж, зөөх чадвартай аж. Жоомнуудад өгсөн тушаал биелмэгц тэд өөрсдийнхөө төлөвт эргэн орж, дахин дуудтал харанхуй газарт нуугдан хооллож эхэлдэг гэнэ.

Жоомны мэдрэлийн системд залгасан бичил чипний тусламжтайгаар тэртэй тэргүй хүн төрөлхтөнтэй нэг орчинд хамт шахуу амьдарч байгаа жоомнуудыг удирдах боломжтой гэдгийг эрдэмтэд ийнхүү баталжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж