Орхон аймагт гурван иргэнийг тусгаарлажээ | News.MN

Орхон аймагт гурван иргэнийг тусгаарлажээ

Орхон аймагт гурван иргэнийг тусгаарлажээ

Орхон аймагт гурван иргэнийг тусгаарлажээ

Орхон аймагт өнгөрсөн шөнө гурван иргэнийг тусгаарлалтанд авсан талаар тус аймгийн Онцгой байдлын комиссоос өнөөдөр /2020.11.13/ мэдээллээ. Гурван иргэний хоёр нь ОХУ-аас орж ирсэн монгол иргэд бол нэг нь "Энхсаран” сувиллын тусгаарлалтаас гарсан иргэн юм байна.

Энэ тухай Орхон аймгийн онцгой байдлын газрын дарга О.Ганбаатар:

Тусгаарлах байранд гурван хүн ирсэн. Энэ нь ОХУ-аас орж ирсэн хоёр иргэн. Нэг иргэн нь “Энхсаран” сувиллын тусгаарлалтаас гарч ирсэн, манай аймгийн харьяат иргэн. Энэ гурван иргэнээс өнөөдөр сорьц авна. Тоглолт үзсэн гэдэг иргэдийн мэдээлэлд судалгаа тандалт хийж байгаа. Анх 83 иргэн Улаанбаатар хот руу арваннэгдүгээр сарын 6, 7-нд яваад ирсэн гэж байсан бол өчигдрийн байдлаар 140-өөд иргэн болсон. Бид түүврийн аргаар асуумж авч, найман иргэнээс сорьц аваад шинжилгээг холбогдох газар руу явуулсан.  "Энхсаран" сувиллаас гарсан иргэний хувьд 21 хоногийн тусгаарлалтаа дуусгаад ирсэн. Тухайн иргэнд хяналт тавихын тулд түр тусгаарлах байранд хамруулсан.

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал:

"Энхсаран" сувилалд тусгаарлалтад байсан иргэний тухайд Орхон аймаг руу орж ирж байхад нь мэргэжлийн байгууллагуудын мэдээлийн дагуу олж тогтоосон. Ингээд  Булган аймгийн Орхон сум руу гардаг постноос цагдаагийн хамгаалалттай авчирсан. Тухай иргэний биеийн байдал хэвийн байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-11-13 66.181.190.163

эНХСАРАНГ эзэнтэй нь хамт шатаагаач яасан балиар сувилал вэ? мөнгөө төлөөд л короногоор далимдуулаад асар их орлоготой ажиллаа шүү дээ.Зүгээр үедээ сураггүй муу хачин сувилал байсан одоо короно энэ муу сувилалд ач тусаа өгсөн хариу нь энэ үү? Энэ сувиллын эзэн холблгдогчийг нийтэд зарлаач.Орхон аймгийн хүүхнүүд харин ч нэг сайхан авалцана шүү ккк

Avatar

зочин 2020-11-13 103.26.194.3

Энхсарангийн хүмүүсийг бүгдийг өөр газар тусгаарлаж Энхсаранг хааж ариутгал хийх хэрэгтэй

Avatar

Zochin 2020-11-13 64.119.20.180

Enhsarang shiitge

Avatar

Зочин 2020-11-13 202.55.188.44

Heden sariin hedend garch hednii odor hodolgoond oroltsiin bol on sartai n medeelel ogch baiwal irgeded iluu oilgomjtoi baih boluu

Avatar

Зочин 2020-11-13 202.179.26.8

Энхсарангийн тусгаарлалт найдваргүй болжээ

Avatar

Зочин 2020-11-13 103.212.118.36

Одоо хөсүт дотор алдаа гарч, халдвар гарлаа. Халдвар тархах магадлал 0 байхаар эмчилгээг хийх бүтэцээ тодорхойлж явах учиртай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж