Амбер Хирдийг "Aquaman 2" кинонд тоглуулахгүй байх уриалга гарав

Хуучирсан мэдээ: 2020.11.13-нд нийтлэгдсэн

Амбер Хирдийг "Aquaman 2" кинонд тоглуулахгүй байх уриалга гарав

Амбер Хирдийг "Aquaman 2" кинонд тоглуулахгүй байх уриалга гарав

Их Британийн шүүх Жонни Деппийн Sun сонины эсрэг гаргасан гомдлыг няцааж, Sun сонинд Жонни Деппийг эхнэрээ хүчирхийлдэг байсан хэмээн бичсэн нь үнэн хэмээн тогтоосон билээ.

Түүнээс болж Warner Bros кино компани Жонни Деппийг "Fantastic Beasts" киноны Гринделуолдын дүрээсээ татгалзахыг шаардаж, кино төслөөс гаргасан юм. Болсон үйл явдалд уурссан Деппийн фенүүд хариуд нь Амбер Хирдийг ч бас кинонд тоглох ёсгүй хэмээн үзэж, "Aquaman 2" киноны төслөөс гаргах санаачлага дэвшүүлсэн байна. Санаачлагыг богино хугацаанд олон хүн дэмжиж, одоогийн байдлаар сая гаруй гарын үсэг цугларчээ.

Деппийн фенүүд CHANGE.ORG сайтад гарын үсэг цуглуулж эхэлсэн нь одоогийн байдлаар 1142593 хүний дэмжлэгийг авчээ. Уг санаачлагыг дэмжиж байгаа хүмүүс шүүхийн буруу шийдвэрээс болоод Деппийг ажлаас халах нь шударга бус, Хирдийг ч мөн халбал арай шударга болно хэмээн үзэж байгаа гэнэ.

Сайт дээрх тайлбар дээр “Хирд Деппээс салснаасаа хойш түүний нэр хүндийг унагаахын тулд бүх аргаа хэрэглэсээр ирсэн. Эрчүүд ч гэсэн эмэгтэйчүүдтэй яг адил гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Үүнийг бодолцож үзэх хэрэгтэй. Зөв зүйлийг хийж, Хирдийг "Aquaman 2" кинонд тоглуулахгүй байцгаая” хэмээн бичжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж