Эрдэмтэд цуснаас алкохолыг шуурхай гаргах арга нээжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.13-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд цуснаас алкохолыг шуурхай гаргах арга нээжээ

Эрдэмтэд цуснаас алкохолыг шуурхай гаргах арга нээжээ

Канадын эрдэмтдийн баг хүний цуснаас алкохолыг энгийн үеэс гурав дахин хурдан хугацаанд гаргах технологи хөгжүүлжээ. Тэдний бүтээсэн маш энгийн ажиллагаатай, гар цүнхний хэмжээтэй төхөөрөмж жил бүр сая сая хүний амийг аврах найдвар төрүүлж байна.

Канадын анагаах ухааны их сургуулийн эрдэмтэн Жосеф Фишерээр удирдуулсан баг Торонтод байрлан, хүний цуснаас алкохолыг хэрхэн хурдан гаргаж болох аргуудыг судалж үзсэн аж. Үр дүн нь гайхалтай байсан бөгөөд Фишер “Энэ олон жил бид уг аргыг бодохгүй юугаа хийж байсан байна аа?” хэмээн уулга алдсан гэнэ. Тэрхүү шинэ арга нь хүний уушигны үйл ажиллагааг эрчимтэй дэмжих замаар элэгний цусан дахь алкохолыг шүүж авна.

Өдгөө хэрэглэж байгаа алкохолыг цуснаас гаргах ганц эмчилгээ бол диализ буюу өвчтөний бие дэх илүүдэл алкохолыг усаар дамжуулан багасгах арга юм. Гэвч архины хордлогод орсон өвчтөнд уг эмчилгээг хэрэглэхэд хэтэрхий их хугацаа шаардагддаг аж. Учир нь хүний бие дэх алкохолыг боловсруулах үйл ажиллагааны 90 орчим хувийг элэг дангаараа гүйцэтгэдэг тул гаднаас нь зохицуулна гэдэг бараг боломжгүй зүйл билээ.

Хамгийн гайхалтай нь шинэ технологийг туршиж үзэхэд өвчтөний элэг өөрийнхөөрөө ажилласаар цуснаас алкохолыг гурав дахин хурдан гаргасан байна.

Гэхдээ Фишерийн анхааруулснаар дээрх эмчилгээний аргыг хэтрүүлэх нь аюултай. Тиймээс ч судалгааны баг шинэ технологи дээрээ үргэлжлүүлэн ажилласаар байгаа аж. Учир нь уушигны үйл ажиллагааг дэмжсэнээр элэг цуснаас СО2-ыг ч мөн гаргадаг гэнэ. Цусан дахь СО2-ын хэмжээ эрчимтэй багасах нь толгой эргэх, ухаан алдах зэргийн шалтгаан болдог юм.

Фишерийн баг шинэ технологио улам хөгжүүлж, цусанд буцаан СО2-ыг хэвийн хэмжээнд хүртэл шингээх арга олжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр жилд гурван сая орчим хүн амиа алддагийн 5.3 хувь нь архины хордлогоос болдог аж. Тиймээс гар цүнхний хэмжээтэй дээрх технологи жилд гурван сая орчим хүний амийг аврах боломжтой юм байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж