Хүүхдийн тусламжийн 108 утсанд 383 дуудлага иржээ | News.MN

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 383 дуудлага иржээ

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 383 дуудлага иржээ

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 383 дуудлага иржээ

Монгол Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 12-ны 06.00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06.00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн. Хөл хорионы үед хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 383 дуудлага иржээ.  Үүнээс зорилтот буюу хяналтад авсан дуудлага 35-ыг хүлээн авч, хүчирхийлэлд өртөж, хохирсон нэг хүүхдийг 108 утасны  шуурхай дуудлагын баг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулжээ.  Мөн 271 дуудлагад зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан байна. Сүүлийн үед 108 утсанд хүүхдээс ирэх дуудлага нэмэгдсэн талаар Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгаалын газрын дарга Н.Өлзийхутаг мэдээллээ.

Үүнээс гадна нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалангаас гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийг тодрууллаа. Тэрбээр "Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 50 орчим дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Энгийн үед гэр бүл хүчирхийллийн дуудлага мэдээлэл хоногт дундажаар 100-150 орчим ирдэг. Хатуу хөл хорионы дэглэм хэрэгжиж буй эхний өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эрс багассан" гэв.

Ингээд түр хамгаалах байруудад үйлчилгээ авч буй бие махбодь, сэтгэл санаа, үйл хайхрах, бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон 0-18 насны хүүхдийн тоон мэдээллийг хүснэгтээр хүргэж байна.

Түр хамгаалах байр, НЦҮТ-ийн байршилХүүхдийн тоо

/2020.11.11-13/

Тайлбар
1ГБХЗХГ-ын харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр23 

 

Нийслэл, дүүрэг

2СБД-ийн ГБХЗХХ-ийн дэргэдэх НЦҮТ6
3ЧД-ийн ГБХЗХХ-ийн дэргэдэх НЦҮТ28
4ХУД-ийн ГБХЗХХ-ийн дэргэдэх НЦҮТ7
5Архангай ГБХЗХХ-ийн дэргэдэх НЦҮТ1 

 

 

 

 

Аймаг, орон нутаг

6Дархан аймгийн ГБХЗХГ-ын харьяа НЦҮТ2
7Дорнод аймгийн ГБХЗХГ-ын харьяа НЦҮТ2
8Завхан аймгийн ГБХЗХГ-ын харьяа НЦҮТ2
9Өмнөговь аймгийн ГБХЗХГ-ын харьяа НЦҮТ3
10Хөвсгөл аймгийн ГБХЗХГ-ын харьяа НЦҮТ1
11Хэнтий аймгийн ГБХЗХХ-ийн  харьяа НЦҮТ3
12Баянхонгор аймгийн ГБХЗХГ-ын харьяа НЦҮТ1
13Өвөрхангай аймгийн ГБХЗХГ-ын харьяа НЦҮТ3
14Булган аймгийн ГБХЗХГ-ын харьяа ТХБ1
15Сэлэнгэ аймгийн ГБХЗХГ-ын харьяа ТХБ2
 НИЙТ86 

 

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлагуудыг хүснэгтээр харуулья.

Дуудлагын төрөлДуудлагын тоо

2020.11.11-12

Тайлбар
1Нийт дуудлага383 

 

 

 

Сүүлийн үед хүүхдээс ирэх дуудлага нэмэгдэж байна.

2Хяналтын дуудлага35
3Хүүхэд хамгааллын дуудлага88
4Хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага5
5Зөвлөгөө хүссэн дуудлага24
6Мэдээлэл хүссэн дуудлага110
7Зорилтот бус дуудлага156
8Хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээ үзүүлсэн1
9Гэр бүлд нь эргэн нэгтгэсэн9

 

 

Чатбокс сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ авсан иргэдийн тоон мэдээ

 

Үйлчилгээ авсан хүний тоо9
Хүүхэд хамгаалал3
Үе тангийн асуудал1
Гэр бүлийн харилцаа2

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

89445115 2020-11-13 66.181.161.99

iphone x zarna

Avatar

Зочин 2020-11-13 66.181.161.45

Бас ааш муутай ээжүүд байна. Худлаа хэрүүл өдөж өдөж хэрэлдчихээд өөдөөс нь том дуугарахаар хүүхдээ турхирч залгуулдаг. Хүүхдүүд ээжийнхээ үгэнд л илүү орно.

Avatar

asdf 2020-11-13 142.116.147.170

zerleg araatnuud gertee arhia uugaad avgai huuhdee tamlaad estoi neg galzuurch baigaa daa. huurnuud. huurhii muusain huuhed emegteichuud.

Avatar

Huuhdiin huchirhiilel ali ch tsag ued bsan 2020-11-13 139.5.217.205

Namaig huuhed bhad iim ym bsan ch boloosoi eej aav 2 durguigee hureheer gupreer oroolgoj , sandal modoor hair nairgui nuddeg baij bilee, erdoo l oodoos muuhai harlaa , ger rnoo tseverlesengui, hicheelee hiihgui muu avlaa , hunii ug avdaggui , archaagui dongio gej.. Tegeed eregtei duu maan(nadaas 2nasaar duu) osch tom boloh tusam ulam zerleg dogshinoor eej aav 2oos ch iluu minii tarhi tolgoigui nuddeg baij bilee …har darj serdeeg… Odoo bi 30 garsan huuhen harnee uuchilj chadahgui l bgaa ym

Avatar

123456 2020-11-13 49.0.212.165

Хүүхдийн тусламж зам дээр, тэртусмаа явган гарцан дээр хэрэгтэй байх болсон. Хөдөөний ооркууд Приусаар явган хүний гарцаар гарч буй хүүхдийг харахаараа хурдаа нэмэн хаазалж очиж дайрч а**х моод гараад байгаа

Avatar

Зочин 2020-11-13 122.201.22.129

Huchirhiilel baisaar baigaa. 108 ikh duudlaga irj bn geceg ni horsh, irged, huuhduud huchirhiileliin talaar medleg saijirj baina gesen ug. Huuhdiin huchirhiilel yasan ch bh yosgui

Avatar

Зочин 2020-11-13 150.129.141.46

manai delhiin buh zuil buruu bna

Avatar

Зочин 2020-11-13 142.116.147.170

delhii bish. mongoliinh

Avatar

Зочин 2020-11-13 192.82.71.143

аливаа асуудлыг ялгаж салгаж байх хэрэгтэй шүү! дураараа, том толгойтой ухаан муутай хүүхдээ тэнээд ирэхээр нь ганц загнасан аав, ээжийгээ 108 руу утастаж хэлбэл тэр хүүхдийг л буруутгах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж