Хүүхдийн тусламжийн 108 утсанд 383 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2020.11.13-нд нийтлэгдсэн

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 383 дуудлага иржээ

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 383 дуудлага иржээ

Монгол Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 12-ны 06.00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06.00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн. Хөл хорионы үед хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 383 дуудлага иржээ.  Үүнээс зорилтот буюу хяналтад авсан дуудлага 35-ыг хүлээн авч, хүчирхийлэлд өртөж, хохирсон нэг хүүхдийг 108 утасны  шуурхай дуудлагын баг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулжээ.  Мөн 271 дуудлагад зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан байна. Сүүлийн үед 108 утсанд хүүхдээс ирэх дуудлага нэмэгдсэн талаар Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгаалын газрын дарга Н.Өлзийхутаг мэдээллээ.

Үүнээс гадна нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалангаас гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийг тодрууллаа. Тэрбээр "Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 50 орчим дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Энгийн үед гэр бүл хүчирхийллийн дуудлага мэдээлэл хоногт дундажаар 100-150 орчим ирдэг. Хатуу хөл хорионы дэглэм хэрэгжиж буй эхний өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эрс багассан" гэв.

Ингээд түр хамгаалах байруудад үйлчилгээ авч буй бие махбодь, сэтгэл санаа, үйл хайхрах, бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон 0-18 насны хүүхдийн тоон мэдээллийг хүснэгтээр хүргэж байна.

Түр хамгаалах байр, НЦҮТ-ийн байршилХүүхдийн тоо

/2020.11.11-13/

Тайлбар
1ГБХЗХГ-ын харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр23 

 

Нийслэл, дүүрэг

2СБД-ийн ГБХЗХХ-ийн дэргэдэх НЦҮТ6
3ЧД-ийн ГБХЗХХ-ийн дэргэдэх НЦҮТ28
4ХУД-ийн ГБХЗХХ-ийн дэргэдэх НЦҮТ7
5Архангай ГБХЗХХ-ийн дэргэдэх НЦҮТ1 

 

 

 

 

Аймаг, орон нутаг

6Дархан аймгийн ГБХЗХГ-ын харьяа НЦҮТ2
7Дорнод аймгийн ГБХЗХГ-ын харьяа НЦҮТ2
8Завхан аймгийн ГБХЗХГ-ын харьяа НЦҮТ2
9Өмнөговь аймгийн ГБХЗХГ-ын харьяа НЦҮТ3
10Хөвсгөл аймгийн ГБХЗХГ-ын харьяа НЦҮТ1
11Хэнтий аймгийн ГБХЗХХ-ийн  харьяа НЦҮТ3
12Баянхонгор аймгийн ГБХЗХГ-ын харьяа НЦҮТ1
13Өвөрхангай аймгийн ГБХЗХГ-ын харьяа НЦҮТ3
14Булган аймгийн ГБХЗХГ-ын харьяа ТХБ1
15Сэлэнгэ аймгийн ГБХЗХГ-ын харьяа ТХБ2
 НИЙТ86 

 

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлагуудыг хүснэгтээр харуулья.

Дуудлагын төрөлДуудлагын тоо

2020.11.11-12

Тайлбар
1Нийт дуудлага383 

 

 

 

Сүүлийн үед хүүхдээс ирэх дуудлага нэмэгдэж байна.

2Хяналтын дуудлага35
3Хүүхэд хамгааллын дуудлага88
4Хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага5
5Зөвлөгөө хүссэн дуудлага24
6Мэдээлэл хүссэн дуудлага110
7Зорилтот бус дуудлага156
8Хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээ үзүүлсэн1
9Гэр бүлд нь эргэн нэгтгэсэн9

 

 

Чатбокс сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ авсан иргэдийн тоон мэдээ

 

Үйлчилгээ авсан хүний тоо9
Хүүхэд хамгаалал3
Үе тангийн асуудал1
Гэр бүлийн харилцаа2

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж