Монгол Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 12-ны 06.00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06.00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжээд буй. Хөл хорионы үеэр буюу энэ сарын 12-13-нд шилжих шөнийн 01.00 цагт Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт мөрийтэй цахим тоглоомын газар ажиллуулж, 10 гаруй хүн уг газарт тоглож байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна.
Дээрх хэрэгтэй холбоотойгоор зургаан этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Хатуу хөл хорионы хугацаанд иргэдийг зөвхөн хүнсээ авах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, худгаас ус авах зэрэг нэн шаардлагатай тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахгүй байхыг Улсын онцгой комиссоос зөвлөж буй.
Хөл хорионы үед стратегийн ач холбогдол бүхий байгууллага, банк, эрчим хүч, дулааны цахилгаан станц, эмнэлэг, эмийн сан, ус хангамжийн газрууд, хүнсний зах, дэлгүүр, шатахуун түгээх станц, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас бусад албан байгууллагууд ажиллахгүй юм.
А.СҮРЭН
Тоглоомчин гар 2020-11-13 66.181.191.142
Заа битгий сүржигнээд байцгаа шулсан мөнгөө коронотой тэмцэхэд зориулан өгөх гэж байтал орж ирээд нүдэж балбаад гавлаад өмдөндө шээлгээд өтгөнг гадагшлуулсан муусайн сданууд гэж байвал алав аа.Энэ бол мааш буруу шүү гөлөгнүүдийг сайн шийтгэж олон нийтэд зураг хөрөгтэй нь тавиад өгчих тэх үү? харж баясаж хөл хорионы энэ хүнд цаг үед харааж загнаж кайф авий тэгэх үү? агаа аниа нараа
зочин 2020-11-13 64.119.24.173
ПС тоглоомын газруудаа хянаж чадаж байгаа юм болов уу, дээр нь одоо шагчид нэмэгдэнэ дээ
ИРГЭН 2020-11-13 66.181.183.11
gereesee toglotsgoogoochee delhii niiteere gerese togloj ajilaa hiij bhad manaihan buthgui eee
Зочин 2020-11-13 64.119.18.83
Олны танил хүн байсан гэж л байгаа юм (телевизээр) бол нэрийг нь зарлаа ч. Нөгөө хэдэн гишүүдээ л хардах юм. Эсвэл дуугай л хэдэн хүн шалгаж байна л гэнэ биз.
Зочин 2020-11-13 202.9.46.63
Наад новшоо шууд шоронд хий яасан том толгойтой хулгай нар вэ
Зочин 2020-11-13 203.91.118.254
'пиздакуудыг бууд
Зочин 2020-11-13 59.153.115.150
ПС тоглоомын газрууд нууцаар ажиллаж байналээ. ПС-нд бөөнөөрөө хонож өнжөөд интернэт покероо тоглоцгоодог юм байналээ
Зочин 2020-11-13 202.21.108.131
Толгойгий нь илээл өнгөрдөг биздээ