Цасанд боогдсон иргэдийг аврах ажиллагаа үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.04-нд нийтлэгдсэн

Цасанд боогдсон иргэдийг аврах ажиллагаа үргэлжилж байна

Цаг агаарын ангийн нөхцөл байдлын улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт иргэдээс цасанд авто машинтайгаа суусан,  боогдсон дуудлагууд ирсэн байна. Дуудлагуудын дагуу Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын 3 бүлгийн нийт 26 албан хаагч 4 автомашинтайгаар СХД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэр “Их наран”-гийн энгэр, Улаанчулуутын хогийн цэг, мөн 52-ийн болон Жаргалантын даваа, хойд чиглэлийн товчоо, Эмээлт, цагаан хөтөл зэрэг газруудад цасанд боогдсон болон цасанд суусан 27 автомашиныг татан гаргажээ. Мөн хотоос гадагш явж байсан 17 автомашиныг буцааж, 127 иргэнийг хөлдөж, осгох аюулаас амь насыг нь авран хамгаалсан байна

Цасан шуурга намдаагүй учир аврах ажиллагаа одоо ч үргэлжилж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж