Евро-2020: Исланд өнжиж, Хойд Македон анх удаа оролцоно

Хуучирсан мэдээ: 2020.11.13-нд нийтлэгдсэн

Евро-2020: Исланд өнжиж, Хойд Македон анх удаа оролцоно

Евро-2020: Исланд өнжиж, Хойд Македон анх удаа оролцоно

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн цар тахлын улмаас ирэх 2021 онд зохион байгуулагдах болсон билээ. Тэгвэл Евро-2020 тэмцээний сүүлийн дөрвөн эрхийн төлөөх тоглолтууд өчигдөр/2020.11.12/ явагдаж, 24 багуудын нэрс бүрэн тодорлоо.

  • Гүрж 0 – 1 Хойд Македон

Эрхийн төлөөх эхний тоглолт Гүрж улсад явагдаж, Горан Пандевын ганц гоолоор Хойд Македон хожиж, түүхэндээ анх удаа Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох болж байна.

  • Унгар 2 – 1 Исланд

Унгарчууд талбайдаа 300 гаруй мянган хүн амтай Исланд улсын хөлбөмбөгийн шигшээ багийг ялж, Евро-2020 тэмцээнийг зорих тасалбараа авлаа. Исландууд тоглолтын эхний гоолыг оруулж, 88 дахь минут хүртэл тэргүүлж байсан боловч Лойк Него болон Доминик Шобошлайн 90+2 дахь минутанд оруулсан гоолоор Унгарчууд яллаа. Исландууд өнгөрсөн 2016 оны Франц улсад зохион байгуулагдсан Европын аварга шалгаруулах тэмцээнээр тун гайхалтай тоглолтыг үзүүлж, хэсгийн шатнаас шалгарч, Англи улсыг хасагдах шатанд хожиж байсан билээ.

  • Серби 1 – 1 Шотланд

Сербичүүд Лука Йовичийн 90 дэх минутанд оруулсан гоолын ачаар үндсэн цагт хожигдолгүй, цаг сунгаж чадсан ч торгуулийн цохилтоор хожигдлоо. Шотландаас Райан Кристи 52 дэх минутанд гоол оруулаад байсан юм. Хоёр багаас тав, таван хүн торгуулийн цохилтыг цохиход Серби довтлогч Александар Митрович цохилтоо алдаж, Шотландууд Евро-2020 тэмцээнийг зорих болов.

  • Хойд Ирланд 1 – 2 Словак

Дээрх хоёр багийн тоглолт үндсэн цагт 1-1 гэсэн харьцаатайгаар өндөрлөж, нэмэлт цаг сунгав. Нэмэлт цагийн 110 дахь минутанд Михал Дуришийн оруулсан гоолоор Словак улс ялалт байгуулж, түүхэндээ хоёр дахь удаагаа Европын аваргад оролцох боллоо.

Ирэх 2021 онд зохион байгуулагдах Евро-2020 тэмцээний хэсгийн шатанд хуваарилагдсан байдал:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж