Трамп Хятадын армид ашигтай бүх хөрөнгө оруулалтуудыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2020.11.13-нд нийтлэгдсэн

Трамп Хятадын армид ашигтай бүх хөрөнгө оруулалтуудыг хориглолоо

Трамп Хятадын армид ашигтай бүх хөрөнгө оруулалтуудыг хориглолоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп америкчуудыг Хятадын армийн эзэмшлийн, эсвэл удирдлагаар ажилладаг фирмүүдтэй наймаа хийж, хөрөнгө оруулахыг хориглосон тушаалд гарын үсэг зурлаа.

Тус тушаал Хятадын армийг хөгжүүлэх, шинэчлэхэд тустай бөгөөд АНУ-ын аюулгүй байдалд халтай хэмээн үзсэн нийт 31 хятад компанид хамаатай гэнэ.

Тухайлбал, гар утас үйлдвэрлэгч Huawei, видео технологийн салбарт дэлхийд дээгүүр жагсдаг үйлдвэрлэгч, нийлүүлэгч Hikvision, China Telecom, China Mobile тэргүүтэй 31 компани ийнхүү америкчуудтай наймаа хийх боломжгүй болж байна.

Трампын тушаал мөн америк хөрөнгө оруулагчдыг тэдгээр фирмүүдтэй холбоотой ажилладаг компани эзэмших, хөрөнгө оруулахыг хориглосон байна. Өөрөөр хэлбэл, америкчууд дээрх фирмүүдэд татвар төлөх, хувьцаа эзэмших нь хориотой болжээ. Мөн хувьцаа эзэмшдэг болон холбоотой ажилладаг хөрөнгө оруулагчид 2021 оны арваннэгдүгээр сарын дотор бүх холбоогоо таслах ёстой гэнэ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж