Эмзэг бүлгийн иргэд, сурагч, оюутнуудыг хүнсээр хангана

Хуучирсан мэдээ: 2020.11.13-нд нийтлэгдсэн

Эмзэг бүлгийн иргэд, сурагч, оюутнуудыг хүнсээр хангана

Эмзэг бүлгийн иргэд, сурагч, оюутнуудыг хүнсээр хангана

НЭМЭЛТ: 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулав. Цаашид дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр болов.

  • Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх
  • Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны сурагч, оюутнуудыг хүнсээр хангах
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг бүрэн хяналтдаа байлгах
  • Шаардлагатай тохиолдолд хүнс, эм, эмнэлгийн хангамжийн дуудлагын түгээлтийн баг ажиллуулахад бэлэн байх
  • Галын тэргүүн шугамд ажиллаж байгаа ажилтан, албан хаагч, тэдгээрийн ар гэрт урамшуулал олгох зэргийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд болон удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүд болон мэргэжлийн хүмүүс сайн дурын хөдөлгөөн байгуулж төр, засагт туслах саналаа ирүүлсээр байна. Энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Тэрээр Засгийн газар, Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа бүх байгууллага, ажилтан, албан хаагч болон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг сахиж байгаа иргэд, гэр бүл, байгууллага, аж ахуйн нэгжид талархал илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Covid-19 тахалтай тэмцэгчдэд урамшуулал олгохыг үүрэгдэв

НЭМЭЛТ: 

Засгийн газар өглөө ээлжит бусаар хуралдаж, цаг үеийн асуудал, цар тахлын хамрах хүрээг богино хугацаанд хумих, хариу арга хэмжээний төлөвлөгөөнийхөө дагуу асуудлуудыг хэлэлцсэн. Уг хуралдаанаар Ерөнхий сайд Covid-19 цар тахалтай тэмцэж байгаа төрийн албан хаагчид, тэр дундаа эрүүл мэндийн ажилтнуудын цалин урамшуулал,нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүрэг өгчээ.

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудал буюу  Сovid-19 цар тахлын нөхцөл байдал, дотооддоо гарсан халдварыг богино хугацаанд хумих болон хариу арга хэмжээ авах зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Хуралдаанд төрийн бүх шатны байгууллагуудын удирдлагууд оролцож байна.

Тээврийн жолоочоос халдвар илэрснээр манай улс дотооддоо халдварыг алдсан. Эрүүл мэндийн яамнаас  дөнгөж сая өгсөн мэдээллээр Covid-19 -ын халдвар зургаан хүнээс шинээр илэрч, нийт тохиолдол улсын хэмжээнд 412 тохиолдол бүртгэгдлээ. Халдвар илэрсэн зургаан хүний  хоёр нь голомтын бүсэд ажиллаж байсан эмч нар байжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж