Албан ёсны бүртгэлтэй 500 орчим такси иргэдэд үйлчилж байна | News.MN

Албан ёсны бүртгэлтэй 500 орчим такси иргэдэд үйлчилж байна

Албан ёсны бүртгэлтэй 500 орчим такси иргэдэд үйлчилж байна

Албан ёсны бүртгэлтэй 500 орчим такси иргэдэд үйлчилж байна

Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрээр Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотоос гарах  зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоож мөн хот доторх хөдөлгөөнийг хязгаарласан. Зөвхөн чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэл өглөө ажил эхлэх цагаар буюу  06.00-10.00, орой 17.00-21.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцож байна.

Түүнчлэн Монгол Улсад бүртгэлтэй 10 гаруй такси үйлчилгээний компаниудын 500 гаруй такси бүх цагуудад иргэдэд үйлчилж байгааг Нийслэлийн нийтийн тээврийн газраас хэллээ. Такси үйлчилгээ нь нийтийн тээврийн үйлчилгээний  нэгэн адил 06.00-10.00, 17.00-21.00 цагийн хооронд иргэдэд үйлчилж буй ажээ.

Мөн тусгай техникээр тоноглогдсон албаны шуурхай удирдлагын автомашинууд, хөдөлгөөнд оролцоно.

  • Хүнсний дэлгүүр,
  • супермаркет
  • Хүнсний зах
  • Шатахуун түгээгүүр
  • Эмийн сан
  • Эмнэлэг
  • Худаг усан хангамж
  • Дулаан хангамж
  • Цахилгаан станц
  • Хэвлэл мэдээлэл
  • Буяны үйл ажиллагаа
  • Харилцаа холбоо гэсэн дээрх байгууллагуудад ажилладаг бол ажлын үнэмлэхээ үзүүлж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Харин хувийн тээврийн хэрэгслээрээ замын хөдөлгөөнд оролцохгүй тул иргэд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, зайлшгүй тохиолдолд, хүнсээ цуглуулах, эмийн сан, эмнэлэг зэргээр үйлчлүүлэхдээ амьдарч буй бүсээсээ холдохгүй байдлаар зохицуулж иргэний үүргээ биелүүлж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг хэрэгжүүлж ажиллахыг УОК-оос анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Толгой 2020-11-13 122.201.24.46

Такси харагдахгүй, зогсоол нь тодорхойгүй тул хүртээмжгүй байна. Тэгээд ч хувийн тэрэг л биш бол автобус, такси аль аль нь халдвар тараах голомтын шинжтэй зүйлүүд шүү дээ. Нэг л халдвар тээгч автобусанд ороод гарахад дуусаа биз дээ? Юу боддог толгойнууд байна аа? Толгой юу, олгой юу?

Avatar

Зочин 2020-11-13 192.82.78.23

Таксины жолооч нараас шинжилгээ яаралтай авах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-11-13 66.181.166.154

одоо такси үйлчилгээг зөвхөн утсаар авдаг буух эзэнтэй нэгдсэн удирдлага тогтолцоотой утас апп-аар захиалга авдаг болго хэрэгтэйг халдвар тархалт харуулж байна

Avatar

Baatar 2020-11-13 64.119.16.164

Taxinuud n yamar taxinuud yum boloo?? Gerte harih gsinmo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж