Эрчим хүчний хэмнэлттэй халаалтын системтэй танилцлаа | News.MN

Эрчим хүчний хэмнэлттэй халаалтын системтэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.04-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний хэмнэлттэй халаалтын системтэй танилцлаа

Халаалт, эрчим хүчний системд цоо шинэ шийдлийг нэвтрүүлж, эрчим хүчний хэмнэлттэй радиатор, битүүмжлэгдсэн халаагуур үйлдвэрлэх “Best Energy Saving” компанийн үйл ажиллагаа, шинэ бүтээгдэхүүнтэй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцлаа.

1998 онд үйлдвэрлэсэн сансрын хиймэл дагуулын халаагуураас санаа авч, цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг халаагуур хийх зорилготойгоор олон жилийн туршилт, судалгааны үр дүнд шинэ төрлийн халаагуур зохион бүтээж чадлаа. Харахад энгийн  паар мэт боловч шинжлэх ухаан, технологийн ололт юм.  Битүүмжилсэн халаагуур нь ижил төрлийн халаагуураас дөрөв дахин бага эрчим хүч зарцуулна гэж тус компанийн зөвлөх Н.Даваа Ерөнхий сайдад танилцууллаа. Уураар халаах зарчимд тулгуурлан бүтээсэн энэ халаагуураар  гэр, орон сууц, албан байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын дулааны хангамжийг эрчим хүчний бага зардлаар  бүрэн шийдэх боломжтой юм.  Эрчим хүч хэмнэх төхөөрөмжинд технологийн шинэчлэл хийн авсаархан болгож, радиаторын дотор талд байрлуулж өгснөөр хэрэглэхэд хялбар болжээ.   Битүүмжилсэн халаагуур +75 хэм хүртэл халж, цагт  50 төгрөгийн цахилгаан зарцуулна. Мөн монгол гэрт зориулсан халаагуур бүтээж туршсан нь үр дүнтэй болж, цаашид үйлдвэрлэлд шилжүүлэхэд бэлэн болсон байна.

Гэр хорооллын  оршин суугчдын дулааны хангамжийг хямд үнэтэй, эрчим хүчний хэмнэлттэй халаагуураар шийдэж, утааг багасган нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх эдгээр төхөөрөмжийг цаашид олноор үйлдвэрлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлж, үйлдвэр байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж туслахыг компанийн удирдлагууд Ерөнхий сайдаас хүслээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  айл өрхийг хямд үнэтэй халаагуураар хангах нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, эрүүл цэвэр орчин бүрдүүлэхэд ач холбогдолтойг онцлоод үйлдвэр байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн зээлийг судалж, шийдвэрлэхийг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Мөнхбатад үүрэг болголоо.

Үйлдвэрлэл эхэлснээр тус компани ирэх 9 дүгээр сар хүртэл 45 000 ширхэг халаагуур үйлдвэрлэж, айл өрхөд нийлүүлэх боломжтой болох юм. Халаалт, эрчим хүчний шинэ системийг айл өрхөд нийлүүлэх, түгээх ажилд дэмжлэг үзүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгалаа.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-04 122.201.31.178

Манай улсад эрчим хүчний сургууль гэж байгааа эрдэмтэн докторууд ч бгаа тэр хүмүүсээр сайн шалгуулахгүй бол наад банк дампууруулсан гард чин нэгэл итгэхгүй байна шүү солонгосчууд ч гэсэн хулхи гарууд даа

Зочин 2016-03-04 119.40.103.50

хурдан гаргаарай авья авья

Зочин 2016-03-04 119.40.103.50

хурдан гаргаарай авья авья

Зочин 2016-03-04 103.57.93.69

Анод банкны, одоогоор Иргэний Хөдөлгөөний Намын дарга Даваа энэ төсөл дээр байгаа. Даваа Сайханбилгээс 5 тэрбүмын зээл аваад оронд нь Иргэний Хөдөлгөөний Намыг Ардчилсан намын талд ажиллуулах, тагнуул болж ажиллаж Энд тэнд гарсан эвсэлийг Задалж өгөх Тохиролцоо хийж биагаа хэрэгээ. Балууных нь гэр хороолол халаах. Аль 3 жил зээл хөөцөлдөөд бүтэхгүй байсан даваа одоо зээл авах болсон нь ийм учиртай шүү дэээ.

Инженер 2016-03-04 182.160.41.189

Баг өмссөн "Эрчим хүч үржүүлэгч" л байна. Монголын Төрийнхөн Ертөнцийн хуулийг ч хүчингүйдүүлж чадаж байна даа. ккк

gsana 2016-03-04 146.185.28.59

enewell.co.kr солонгост 2010 онд нэвтрүүлсэн юм байна. Бүр өмнө нь ч хэрэглэж байсан эд байна л даа. Манайд зэсний үнэ хямд учраас манайд хийх боломжтой гэнэ шүү. Үнэндээ дулаан алдагдалаа бууруулахгүйгээр боломжгүй эд л дээ

Зочин 2016-03-04 112.72.11.103

Угаасаа л хөргөгчний эсрэг хувилбар дулааны насос гээд баруун европоор нэг байна халаалтын 30 хүртэл халаах чадалтай гэж байдаг өвлийн температур багатай салхи багатай газар бол тогтмол дулаан хадгалах байх монгол гэрт бол зүгээр л үлгэр шүү дээ монгол гэр маань нүүдлийн л урц шүү дээ нарийндаа

Зочин 2016-03-04 202.21.117.54

Хуцваа, юм ойлгохгүй тэнэг гар вэ

Зочин 2016-03-04 59.28.124.2

Mongol gert tohiromjgui ed baina. Harj l baiy. Heregleend nevtersnii daraa humuus ymar bair suuritai baihiig ni.

Зочин 2016-03-04 202.131.225.197

Сайн байна шүү

Иошэн 2016-03-04 122.201.22.153

Энэ залуу коммунист Монголд мон ч их хохирол учрууллаа Нэг их юм щийдэж гэнэ Тийм л сайн юм бо л бизнесийн зарчмаараа авдаг газраас нь зээл аваад л уйлдвэрлэд л зараад л явах ёстой шуу дээ

Зочин 2016-03-04 122.201.21.14

Nuguu arhichintai bish arhitai temtsdeg shig sanagdlaa. Erchim huch hemnehiin undes n heregleeg bagasgah yum.dulaanii erchim huchnii huvid dulaan aldagliig bagasgah buyu mash sain dulaalah l yumldaa. Odoo iimerhuu munhiin hudulguur shig yum yarij medehgui hunuusiin tolgoi erguulj mungu oloh gesen yavurgui yumaa bolimoor yun

Зочин 2016-03-04 203.169.49.45

Сайн судлахгүй, туршилтын үр дүнг магадлан, Баталгаажуулахгүйгээр бөөнөөр үйлдвэрлэнд эхэлбэл асар их эдийн засгиын хохирол гарна. шахмхл түлшний үйлдвэр юу боллоо, засгийн газрын бондын 36 тэрбум төг салхинд хийсч, олон хүн шоронд ороо биз дээ. Үнэхээр хэрэгтэй зүйл хийсэн бол дэмжих нь зөв.

РАВДАН 2016-03-04 202.70.46.220

БИ МУУ АМАЛЖ БАЙГАА ЮМ БИШЭЭ! ДУЛААН БАЙХЫН ҮНДЭС ЧИНЬ ДУЛААНЫ АЛДАГДАЛ БУУРУУЛАХДАА Л БАЙДАГ ЮМ АА! АЛДАГДЛАА БУУРУУЛАХГҮЙ БАЙЖ ХАЛААЛТАА НЭМЭЭД ЯМАР Ч ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ ЭЭ! ЦООРХОЙ САВААР УС ЗӨӨЖ БОЛДОГГҮЙ БИЗ ДЭЭ!

РАВДАН 2016-03-04 202.70.46.220

ДЭМИЙ ГУНЗГАЙН ТОНГОЙН ХАРЖ БУЙ ХЭСЭГ ЭНЭ ХАЛААЛТЫН СИСТЕМИЙН ҮНДСЭН ХЭСЭГ МӨН ЮМ БОЛ ЁСТОЙ БҮТЭХГҮЙ ЭД БАЙНА! ЧАДАЛ БАГА, ҮНЭ ӨНДӨР БАЙХ МАГАДЛАЛТАЙ! УЧИР НЬ ХӨРГӨГЧНИЙ ЭСРЭГ ХУВИЛБАР ШИГ ХАРАГДАЖ БАЙНА! ХАЛААГЧ ХЭСЭГ НЬ ТУСДАА УГСРАГДДАГ БАЙХ! МОНГОЛ АЙЛУУДЫГ ДУЛААЦУУЛЖ МӨНГӨ ХЭМНЭЖ ЭНЭ ЧАДАХГҮЙ ЭЭ!

zochin 2016-03-04 182.250.253.233

ene zurgan bgaa yagaan tsamtstai, nudnii shiltei neher bol yavch mongol bish Japan ym uu gadnii humuustei hamtarad hiichihsen ym bish uu

Irgen 2016-03-04 182.160.3.195

Tsahilgaan dulaanii nariin hemjilt hiij vnheer 4 dahin hemnelt hiij chadaj bainuu esehiig labortoriin dvgnelteer gargah heregtei. Usnii ergvvleh nasosiin hvchin chadaliig hvrtel nemj tootsoh heregtei. Bakum orchindoh tusgai shingen tusgai shingenl geh yum ter chin odoo yag ymar bodis we hagarch asgarwal hvnd hortoi eseh geed MEDEJ BAIH ESTOI ZVILS BAS BNA SHV!!

zochin 2016-03-04 59.153.114.94

Сайхан хулхидаж байна. 5 ТЭРБУМЫГ ШУУД ШИЙДЭЖ НӨГӨӨДӨХ НЬ ТОЛГОЙ ДОХИЖ БАЙХ ЮМ ДАА.

Зочин 2016-03-04 103.229.121.145

a pity for mongolia. It has a terrible management!

Зочин 2016-03-04 103.57.93.69

Анод банкны, одоогоор Иргэний Хөдөлгөөний Намын дарга Даваа энэ төсөл дээр байгаа. Даваа Сайханбилгээс 5 тэрбүмын зээл аваад оронд нь Иргэний Хөдөлгөөний Намыг Ардчилсан намын талд ажиллуулах, тагнуул болж ажиллаж Энд тэнд гарсан эвсэлийг Задалж өгөх Тохиролцоо хийж биагаа хэрэгээ. Балууных нь гэр хороолол халаах. Аль 3 жил зээл хөөцөлдөөд бүтэхгүй байсан даваа одоо зээл авах болсон нь ийм учиртай шүү дэээ.

shalk hudlaa 2016-03-04 59.153.114.152

popchid odoo shinjleh uhaaniig popddog bolj. 1kw tsagaar 10kw tsag garj bain geel erdemten doctor ni hurtel shaaj bn. ene ulstorchid yu medeh ve physic t bol noiliin nogoonooroo bga

Уучлаарай залрууллаа 2016-03-04 202.179.26.242

Хэмнэсэн цахилгааныхаа үнэнээс илүү гарах өртөгтэй юм битгий байгаасай. Монголд үйлдвэрлэсэн гэхээр л тэнгэрт тулсан үнэтэй юм байдаг шүү дээ.

Зочин 2016-03-04 202.179.26.242

Хэмнэсэн цахилгааныхаа үнэнээс илүү гарах өртөгтэй юм байгаасай. Монголд үйлдвэрлэсэн гэхээр л тэнгэрт тулсан үнэтэй юм байдаг шүү дээ.

Г.Ёндонгомбо 2016-03-04 103.57.93.123

Компьютерийн хөргөлтөнд хэрэглэдэг дотроо тусгай шингэнтэй битүү гуурс шүү дээ. Хөргөлт халаалт гэдэг чинь дулаан дамжуулалтын хоёр тал. Heat pipe гээд хайгаад үзээрэй.

Зочин 2016-03-04 95.188.209.245

OK OK

Зочин 2016-03-04 103.26.194.203

Хэвийн, тасралтгүй ажиллагаа сайтай, чанартай байгаасай. Сайн үйлс дэлгэрэх болтугай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж