Обама түшмэлүүдээ шагналгүй үлдээв

Хуучирсан мэдээ: 2010.08.07-нд нийтлэгдсэн

Обама түшмэлүүдээ шагналгүй үлдээв

Барак Обама. Фото ©AFP

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама холбооны төрийн албан хаагч нарт бонус болон мөнгөн шагнал өгөхийг зогсоох үүрэг өгчээ. Энэ тухай The Washington Post сонин мэдээлэв. Ерөнхийлөгчийн тамгын газраас тодруулснаар Обамагийн тушаал 2900 албан тушаалтанд хамаарч түүнээс хоёр сая орчим ам.долларыг хэмнэх аж. Ерөнхийлөгчийн зарлигаар энд зөвхөн шагнал ч биш тэдний цалингийн төлөвлөгөөт нэмэлтийг зогсоож байна.

“Одоо Засгийн газар энгийн гэр бүл, үйлдвэрүүдийн адил бүсээ чангалах болж байна” хэмээн тэрээр өөрийн шийдвэрийг тайлбарласан байв. Санхүүгийн хямралын оргил үеэр засгийн эрх аваад Обама өөрийн захиргааны ахлах ажилтнуудад цалин өгөхийг зогсоож хэмнэлт гаргаж байлаа. Одоо ерөнхийлөгч улс даяар өндөр тушаалтнуудыг цалингүй үлдээхээр шийдлээ. Энэ талаар түүний гаргасан төсвийн төсөлд суулгагджээ. Гэхдээ энэ шийдвэрийг конгресс батлах ёстой. Төсвийн алдагдлыг бууруулах мөн ажилгүйдэлтэй тэмцэх нь Обамагийн эдийн засгийн бодлогын гол зорилт юм. Цагаан ордны сүүлийн дүгнэлтээр 2010 оны төсвийн жилд төсвийн алдагдал 1,47 триллион ам.доллар байх ба ажилгүйдэл 9,5 хувьтай байх ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж