Зохиомол үнийн өсөлт үүсгэхгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгов

Хуучирсан мэдээ: 2020.11.13-нд нийтлэгдсэн

Зохиомол үнийн өсөлт үүсгэхгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгов

Зохиомол үнийн өсөлт үүсгэхгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн онцгой комисс цахимаар хуралдаж /2020.11.12/ улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Улаанбаатар хотын хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын гаргасан А/1242 дугаар захирамжийн биелэлтийн талаар хэлэлцлээ.

Өчигдөр /2020.11.12/ оройны 20.00 цагийн байдлаар Улаанбаатар хот руу орж, гарах товчоодоор нийт 1363 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бөгөөд үүний 688 нь орсон бол, 675 нь хотоос гарах чиглэлийнх байв. Эдгээр тээврийн хэрэгсэлд нийт 3185 зорчигч товчоодоор орж, гарчээ. Мөн Улаанбаатар хот доторх нийтийн тээврийн үйлчилгээнд 19 аж ахуйн нэгжийн 829 тээврийн хэрэгсэл гарсан байна. Үйлчилгээнд гарсан нийтийн тээврээр зорчигчдын дүүргэлт дунджаар 20-30 хувьтай байсныг Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат хэлэв.

Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжих Засгийн газрын тогтоол, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэх хүрээнд Нийслэлийн цагдаагийн газар, НМХГ, НОБГ-аас нийт 2500 гаруй алба хаагч шийдвэрийн биелэлтийг сахиулж, эргүүлээр ажилласан байна. Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдэд шаардлагатай дүрэм, журмыг сайтар таниулж, мэдээллээр хангаж ажиллаарай. Мөн автомашины хөдөлгөөний хязгаарлалтыг илүү чангатгах шаардлагатай байна. Ялангуяа дүүргийн удирдлагууд өөрсдийн харьяа нутаг дэвсгэр дээрх хяналтаа сайжруулж, хөл хориог чангатгахыг үүрэг болгож байна” гэв.

Мөн тэрбээр коронавирусээр халдварласан нь тогтоогдсон иргэний хоёрдугаар хавьтлын байрууд, явсан газруудад ариутгал, халдваргүйтлийг сайтар хийж, халдвар хамгааллын дэглэм хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болгов. Түүнчлэн нөхцөл байдлыг далимдуулж хүнсний бүтээгдэхүүний зохиомол үнийн өсөлт үүсгэхгүй байхад онцгой анхаарч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгасан юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж