Бүх ард түмний спортын XIV их наадмын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2016.03.04-нд нийтлэгдсэн

Бүх ард түмний спортын XIV их наадмын нээлт боллоо

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр/03.04/ Sky Resort цанын баазад амжилттай боллоо. Нээлтийн арга хэмжээг ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир спортын хөгжлийн төвийн хамт олон амжилттай зохион байгуулсан бөгөөд ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, ЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, ЭМСЯ-ны газрын дарга Х.Бакытжан МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, ардын багш Ц.Дамдин, Монголын цанын холбооны хүндэт ерөнхийлөгч Р.Раш, Монголын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Б.Лхагважав нарын хүндэт зочид оролцов. Тамирчид, шүүгчийн тангараг өргөн урлаг спортын олон сонирхолтой үзүүлбэрүүд толилууллаа.

Эл өдөр дэлхийн “Цасны өдөр” тохиосон бөгөөд Монгол улсын Цанын шигшээ багийн ахмад тамирчид, тэшүүрчид хүрэлцэн ирсэн байв. Энэ 2016 онд спортын 20 төрлөөр 290 гаруй багц медалийн төлөө 5600 гаруй тамирчид өрсөлдөх бөгөөд Жүдо, Чөлөөт, Бокс, Шатрын төрлүүд аваргуудаа тодруулаад байна.

Их Наадмын галт бамбар "Сочи-2014" өвлийн олимпод эх орноо төлөөлөн гүйлтийн цанын төрлөөр оролцсон Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг нар буухиалан "Лиллехаммер-2016" залуучуудын өвлийн өвлийн олимпийн аварга Б.Сумъяад дамжуулснаар албан ёсоор бадамлан аслаа гэж БТСГ-аас мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж