ТЦА: Хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2020.11.13-нд нийтлэгдсэн

ТЦА: Хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохгүй

ТЦА: Хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохгүй

Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2020.11.13/ өглөөний 06.00 цагаас эхлэн Улаанбаатар хотын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана гэдгийг мэдээлсэн. Тиймээс иргэдийг хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа.

Хөл хорионы хатуу дэглэмийн дагуу нийтийн тээврийн хэрэгсэл өглөө 06.00-10.00, орой 17.00-21.00 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байгаа. Түүнчлэн тусгай техникээр тоноглогдсон албаны шуурхай удирдлагын автомашинууд, буяны ажилд оролцож буй, ээлжийн ажилтай бол албаны бичиг баримтаа үзүүлж замын хөдөлгөөнд оролцоно.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд мэдээлэхдээ "Таксинд явах зэрэг тодорхой зорилгогүйгээр замын хөдөлгөөнд оролцох явдлууд гарч байна. Иймээс иргэд та бүхний аюулгүй байдлын төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжин ажиллаж, энэ тав хоногийн хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй, аль болохыг гэртээ байхыг зөвлөж байна" гэв.

Хязгаарлалтад ороогүй доорх байгууллага, салбарт ажилладаг хүмүүс ажилдаа ирж, очихдоо хувийн машинтайгаа зорчих боломжтой. Хамгийн гол нь ажлын газрын болон иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явах ёстой гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.Үүнд:

  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  • Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутгал татуурга
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/
  • Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
  • Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал
  • Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар
  • Банк
  • Оршуулга
  • Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт
  • Шүүх, прокурор
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар,
  • Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН,
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар
  • Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж