“Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв” буюу “IMD World Competitiveness Center” хүрээлэнгээс жил бүр дэлхийн улс орнуудын ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, тэтгэх, хөгжүүлэх боломжийг үнэлдэг. Энэ жилийн “IMD World Talent Ranking 2020” тайлан өчигдөр /2020.11.12/ нийтлэгджээ. Уг тайлан нь 1989 оноос хойш 31 жил тасралтгүй гарч байгаа юм.
Судалгаанд дэлхийн 63 орныг үнэлж, жагсаасан бөгөөд Монгол Улс хамгийн сүүлийн байранд жагсчээ. Энэ жагсаалтад Монгол Улс 2016 онд 60 дугаарт жагсаж байсан бол 2017, 2018 онуудад 62, 2019 онд 63 дугаарт жагсч байжээ.
Улс орнуудыг үнэлэхдээ “Investment and Development-мэргэжилтэн бэлтгэхэд хийж буй хөрөнгө оруулалт, бодлогын дэмжлэг”, “Appeal- мэргэжилтнүүдийн ажиллаж, амьдрах орчин, боломж”, “Readiness-мэргэжилтнүүдийн нөөц, ур чадвар” гэсэн гурван үндсэн үзүүлэлтийг нь харгалзан үзсэн байна. Монгол Улсын хувьд эдгээр үзүүлэлтүүдээр тус бүр 59, 63, 56 дугаар байруудад үнэлэгдэж, нийлбэр үзүүлэлтээр 63 улсаас сүүл мушгисан байна.
Эхний 10-т жагссан улс орнууд:
Сүүлийн 10-т жагссан улс орнууд:
Эх сурвалж: IMD.ORG