Жолооч Д-ын ойрын хавьтлын 70 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.11.13-нд нийтлэгдсэн

Жолооч Д-ын ойрын хавьтлын 70 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Жолооч Д-ын ойрын хавьтлын 70 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

"Энхсаран" сувилалд тусгаарлагдаад гарсан ч Covid-19-ын халдвартай нь тогтоогдсон ачаа тээврийн жолооч, түүний ойрын хавьтал гэр бүлийн гишүүд, тэднээс халдварласан хоёр оюутан гээд зургаан иргэний ойрын хавьтал болох 100 гаруй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авчээ.

Тэдгээр иргэнээс 70 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар аваагүй нь тогтоогдоод байгаа аж.

Харин хоёр, гуравдугаар зэргийн болон дам хавьталд орсон, концертын танхимд байсан зэрэг нийт 2,800 гаруй иргэний хаяг байршил зэргийг тогтоож, хотын дүүргүүдэд сонгогдсон 11 эмнэлгийн байгууллагад тухайн иргэдийг ойролцоо харьяаллын дагуу ирэх 2 өдөрт багтаан урьдчилсан хоёр удаагийн түргэвчилсэн шинжилгээг авахаар болсон аж.

Эцсийн хариуг ирэх Даваа гаригт гаргаж дуусгахаар төлөвлөж буй бөгөөд энэ нь Улаанбаатар хот дахь коронавирусийн тархалтын хүрээг бодитой харуулж чадна гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэв.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж