Монгол Улсаас БНХАУ-д хандивласан 30 мянган хонины эхний хэсгийг тээвэрлэсэн 10 ачааны тэрэг Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотоос өчигдөр /2020.11.12/ Хубэй мужийн Ухань хот руу хөдөлжээ. Хандивын эхний хэсэг болох 12 мянган хонийг аравдугаар сарын 22-нд Эрээн хотод авчирч, тусгаарлан шалгаж, нядалсан байна.
Хонины махыг энэ сарын 15 гэхэд Уханьд хүргэх төлөвлөгөөтэй байгаа аж. Боловсруулсан хонины махыг “Монголоос хандивласан хонь” хэмээх шошго бүхий хайрцагнуудад савлажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д энэ оны хоёрдугаар сард Хятад улсад айлчлахдаа тус улсын цар тахалтай тэмцэх үйлсэд дэмжлэг үзүүлэх үүднээс 30 мянган хонийг бэлэглэхээ амласан юм.
Эх сурвалж: Xinhua
Холбоотой мэдээ