Хонгконгийн ардчиллыг хумьж байна | News.MN

Хонгконгийн ардчиллыг хумьж байна

Хонгконгийн ардчиллыг хумьж байна

Хонгконгийн ардчиллыг хумьж байна

Яг энэ цаг үеэс жилийн өмнө хонгконгчууд хэдэн зуун мянгаараа гудамжинд гарч, эрх чөлөөнийхөө тэмцэж, эх газрын Хятадын дарангуйллыг эсэргүүцэн жагсаж байв. Харин одоо Хятадын засаг захиргааны тусгай нэгжид гудамж талбай хоосорч, коммунист дэглэмийг эсэргүүцсэн уриа лоозонгууд нэг ч үзэгдэхээ байж, улс төрийн үзэл суртал бүхий агуулгатай номуудыг ч номын сангийн архиваас хасчээ. Үүгээр ч зогсохгүй Хонгконгод эрх баригчдын дураараа үйлдлийг хязгаарлах үүрэгтэй сөрөг хүчин гэж байхаа больж байна.

Хонгконгийн парламентын ардчиллыг дэмжигч бүх хууль тогтоогч өчигдөр /2020.11.12/ огцрохоо зарлав. Учир юу вэ гэвэл өмнөх өдөр нь эх газрын Хятадын эрх баригчид “үндэсний аюулгүй байдалд халтай үйлдэл хийсэн” хэмээн Хонгконгийн сөрөг хүчин буюу Ардчиллыг дэмжигч дөрвөн хууль тогтоогчийг шүүхээр дамжуулахгүйгээр шууд огцруулах шийдвэр гаргасан аж. Иймд хамтран зүтгэгч нар нь Бээжинг эсэргүүцэн ийнхүү бүгд хамтдаа огцрох шийдэлд хүрчээ. Дээрх шийдвэр нь Хонгконг 1997 онд Хятадын мэдэлд эргэн очсоноос хойш Бээжин зоргоороо Хонгконгийн парламентад халаа, сэлгээ хийж буй анхны тохиолдол юм байна.

Хятадын хууль тогтоох дээд байгууллагаас баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийн дагуу Хонгконгийн гүйцэтгэх засаглалд сонгогдсон хууль тогтоогчдыг шүүхээр дамжуулалгүй шууд хөөж, Бээжингийн эрх мэдлийг бэхжүүлэх, хагас автономит тус хотод зохион байгуулалттай улс төрийн сөрөг хүчин байх боломжийг хаасан заалтууд багтжээ.

Өөрөөр хэлбэл, Хонгконгийн тусгаар тогтнолыг сурталчилсан, дэмжсэн, эсвэл Бээжингийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хууль тогтоогчийг Бээжин шууд огцруулах боломж бүрдсэн юм. Мөн Хонгконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцох гадны байгууллагатай холбоо тогтоосон, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, Хятадын үндсэн хууль болон Хонгконгийн үндсэн хуулийг зөрчсөн, хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй улстөрчдийг ч ийм хувь заяа хүлээж байгаа. Австрали, Канад, АНУ, Их Британи зэрэг улсууд Хятадыг дээрх хуулийг баталж, хууль тогтоогчдын эрхийг хасахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

Саяны хөөгдсөн дөрвөн хууль тогтоогчоос гадна энэ оны эхээр өөр дөрвөн хууль тогтоогч сонгуульд оролцох эрхээ хасуулсан юм. Хонгконгийн сөрөг хүчин буюу Ардчиллыг дэмжигчид нь 70 гишүүнтэй бөгөөд хууль тогтоох зөвлөлд цөөнхийг бүрдүүлж, нийгмийн эрх чөлөөг боож байна хэмээн үзсэн хуулиудаа батлуулахгүй байх, тэнцвэржүүлэх зорилготой ажилладаг.

Хонгконгийн үндсэн хууль гэж юу вэ?

Энэ бол зөвхөн Хонгконгод үйлчлэх жижигрүүлсэн Үндсэн хууль юм. 1997 онд хуучин Британийн колонид байсан Хонгконгийг эх газрын Хятадад буцааж өгөх үед баталсан хууль бөгөөд Хонконг нь батлан ​​хамгаалах, гадаад харилцаанаас бусад бүх зүйл дээр Хятадаас бие даасан байх ёстой гэж заасан байдаг. Үүнд үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан зохион байгуулах эрх чөлөөг хамгаалах заалтууд ч багтсан байдаг. Ерөнхийдөө, Хонконг нь Хятадын эх газраас улс төрийн хувьд тусгаар байх ёстой гэсэн санааг илэрхийлдэг.

Хятадын баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай хууль гэж юу вэ?

Салан тусгаарлах, Хятадын төв засгийн газрын эсрэг хорлон сүйтгэх, террорист ажиллагаа, гаднын хүчнүүдтэй холбоо сүлбээ тогтоох зэргээр үндэсний аюулгүй байдалд аюул учруулах үйлдэл гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хууль юм. Энэхүү хууль нь Хятадын аюулгүй байдлын агентлагууд Хонконгод нэвтэрч, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч, орон нутгийн хууль тогтоомжийг үл тоомсорлож, зөвхөн Хонгконгод амьдарч буй иргэд төдийгүй, гадаад улс оронд байгаа хонгконгчуудыг ч хянах боломжийг Бээжин өөртөө бүрдүүлсэн юм.

Энэ хуулийн дагуу Хонконгийг тусгаар тогтнохыг уриалж байгаа нь "салан тусгаарлах" гэмт хэрэгт тооцогдож, жагсаал цуглаан зохион байгуулах нь “терроризмын гэмт хэрэг”-т тооцогдож, Хятадын хуулийн дагуу шийтгэгдэх болж байгаа юм. Хятадын хуулиар ийм төрлийн гэмт хэрэгт бүх насаар нь хорих ял оноодог. Ийнхүү Бээжин хуулиар далайлган Хонгконгчуудын үг хэлэх эрх чөлөөг боомилж, цаашлаад бие даасан байдлыг нь бага багаар үгүй хийж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Лхагва 2020-11-13 66.181.161.26

Өөрийн нутаг дэвсгэр дээр ямар пэглэм тогтоох нь тухайн улсын өөрөө шийдэх асуудал шүү дээ олонхоо дагаж чадахгүй бол өөр улсруу явж болно шүү дээ

Avatar

Зочин 2020-11-13 103.26.193.18

эх газарт 1990 – оноос хойг би болсон мафиуд болон зүүн өмнөд азид урьд өмнөөс байж ирсэн триада хонконгд оргонож байгаа. Тэд барууны хамгаалалтыг хүсэж байна. Баруун бас тэднийг ашиглахыг хүсэж байна.

Avatar

Зочин 2020-11-13 192.82.71.88

МОНГОЛД АРДЧИЛАЛЫГ МАН Л ДЭМЖИЖ БАЙНА ДАА

Avatar

Зочин 2020-11-13 202.21.108.157

ХАХА

Avatar

зочин 2020-11-13 66.181.161.103

Хятад Орос хоёр түүхэндээ эрх чөлөөтэй амьдарч үзээгүй үндэстнүүд ..Заавал хэн нэгэн удирдагчын атганд амьдардаг боолчууд шд .

Avatar

Зочин 2020-11-13 192.82.71.88

Юугг ардчилал гэх юм бэ аллага архидалт янхандалт луйвар хулгай юу

Avatar

Зочин 2020-11-13 103.26.193.18

тэгж нохой шиг амьдрахыг ардчилал гэж ойлгуулаад боолчилдог юм.

Avatar

Боол 2020-11-13 192.82.68.47

Бид боолын боол байсан аа мартжээ

Avatar

зочин 2020-11-13 78.187.120.177

За яахав , Монголд нийгмийн уур амьсгал нь Хятадад уусна, бүрэлдэхүүнд нь буцаж орно гэдгийг бараг хүлээн зөвшөөрсөн юм байна. Хятадын Элчин сайд 20 жилийн өмнө Монголд хэн нэгэн албан тушаалтныг шүүмжилж дуу гаргаж чадах байсан уу, үгүй шүү дээ, тэр үед уур амьсгал өөр байсан, ингэсээр байгаад Бээжинд сөгдөх юм байна л даа, үнэхээр арчаагүй улс юмаа

Avatar

МЭЛС 2020-11-13 202.131.245.6

ардчилал гэж юу байдаг юм , гишүүд дур зоргоороо өмч идэж баяжхыг хэлэх үү, мэдээлэлд ойр байгаа нь баяжиж, хол байгаа нь ядуу явхыг хэлэх үү, china систем бага зэоэг хэрэгтэй шүү,

Avatar

Зочин 2020-11-13 203.91.119.174

Тэр ардчилалын эх орон гэддэг америк өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд ямар их маргаан, үймээн самуун үүсгэж байна. Хэнээс, хаанаас санхүүжүүдээд өдөр бүр жагсаалд оролцогч 4000-5000HKD-ын хөлс авдаг байсан нь удахгүй тодорхой болох биз. тэгээд ардчилал энэ тэр гээд байгаа.

Avatar

1930-аад оны Германы еврейн хэлсэн үг 2020-11-13 66.181.160.98

"Нэг еврейг барьж алав. хэн ч дуугарсангүй. хоёр дахь еврейг барьж буудав, хэн ч дуугарсангүй, хэсэг еврейг барьж буудав, хэн ч дуугарсангүй, эцэст нь намайг барив дуугарах хүн үлдээгүй байв"

Avatar

Зочин 2020-11-13 75.155.149.227

evrey kytad 2 adilhan mongo bodohoos oor yumgui mulgui , ustguulk baihdaa taarsan booluud.

Avatar

зочин 2020-11-13 192.82.67.210

Санаа зоволтгүй ээ монгол бас сөнж хятадад уусч байна. Ардчилалаа аль дээр булшилцан бид

Avatar

Зочин 2020-11-13 75.155.149.227

chi l dagaar oroh baih . bid aRAI CHAM SHIG BOOL baihdaa taarsan guilgachiud bish

Avatar

Зочин 2020-11-13 66.181.176.20

Ардчилал гэж завхарсан юмыг шууд арчиж хаяж үүрэг хариуцлага сахилга бат ёс зүй байж улс орон хөгжинэ. Үхсэний ардчилал вэ Монголыг хардаа самуурсан шүү дээ

Avatar

Зочин 2020-11-13 202.21.107.117

БЭЭЖИН ӨӨРИЙН НЭГ ХЭСЭГ НЭГМУУ АРАЛ ДЭЭР АМЬДАРЧ БАЙГАА ХЭДЭН ХУЖАГАА ЗАХИРЧ ЧАДАХГҮЙ БОЛ ЯМАР ЮМНЫ ИХ ГҮРЭН ХЯТАД БАЙХАВ ДЭЭ..АНГЛИ АНУ-Н ТУРХИРААД БАЙГАА ХОНГОНГ МУУСАЙН ХУЖА НАРЫГ ХАНДЫГ ДАРЖ БАЙГАА ӨМНӨД ХӨРШДӨӨ ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ… МОНГОЛД АДГИЙН АНУ,,АНГЛИ УЛСЫН ГАР ХӨЛ БОЛСОН АРДЧИЛАЛ НЭРЭЭР ДАВАРСАН ЗАХЧИН ТЭРГҮҮНТЭЙ ГӨЛӨГНҮҮДИЙГ ХАНДЫГ ДАРЖ ШОРОНД НЬ ХАТАА ХҮЗҮҮГҮЙГ..

Avatar

ИРЭЭДҮЙГЭЭ ХАР 2020-11-13 76.120.135.96

БИДНТЙГ ЯГ ИЙМ ХУВЬ ТАВИЛАН ХҮЛЭЭЖ БАЙГАА БОЛОВ УУ ? ТЭГЭХЭЭР АМЕРИКИЙН БАС ТОМ ОРНУУДЫН БАС ОРОСЫН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ Л ХЭРЭГТЭЙ БАЙХ !!! ТЭД БИДНИЙГ БИШ ГЭХЭД ӨӨРСДИЙН ХӨРӨНГӨӨ ХАМГААЛАХ Л БОЛОВ УУ !!!!

Avatar

Иргэн 2020-11-13 202.21.108.143

Hongkong -ийг эвдэж сүйтгэж буй жагсагчид хуурмаг ардчилагчидийг одоо болиулах цаг болсон.

Avatar

Зочин 2020-11-13 202.21.107.117

БЭЭЖИН ӨӨРИЙН 100%-Н ЭЗЭМШИЛ НЭГ МУУ АРАЛД БАЙДАГ ХЭДЭН ГӨЛӨГНҮҮДЭЭ ХАНДЫГ ДАРАХГҮЙ БОЛ ЯМАР ЮМНЫ ИХ ГҮРЭН БАЙХАВ ДЭЭ…ХОНГОНГИЙГ ТУРХИРААД БАЙГАА АНГЛИ АНУ-Н ЭСРЭГ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ..МОНГОЛД АРДЧИЛАЛ НЭРЭЭР ДАВРААД БАЙГАА ГӨЛӨГНҮҮДИЙГ ШОРОНД 100% ХИЙХ ХЭРЭГТЭЙ…

Avatar

Зочин 2020-11-13 64.119.24.48

Эзэн нь юмаа мэднэ эрэг нь усаа хашна гэж үг байх

Avatar

Зочин 2020-11-13 202.126.92.99

чамд хэлэх үг ч олдохгүй юм…

Avatar

Зочин 2020-11-13 66.181.161.58

чамл ч хэлэх үг алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж