Якут Ази, Номхон далай руу хийх нүүрсний экспортоо нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.13-нд нийтлэгдсэн

Якут Ази, Номхон далай руу хийх нүүрсний экспортоо нэмэгдүүлнэ

Якут Ази, Номхон далай руу хийх нүүрсний экспортоо нэмэгдүүлнэ

Оросын Якут улсын Аж үйлдвэр, геологийн яамны мэдээлснээр нүүрсний олборлолтоо нэмэгдүүлж, Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд руу гаргах экспортоо нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Якутын аж үйлдвэр, геологийн яамны Аж үйлдвэрийн газрын дарга Спиридон Соловьевын хэлснээр ойрын таван жилдээ жилийн нүүрсний олборлолтоо 50 сая тонн хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд олборлолтыг ийнхүү нэмэгдүүлснээр Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд руу экспортлох боломжтой болох ажээ. “Өнөөдрийн байдлаар Якутын нүүрсийг Хятад руу экспортолж байгаа. Бид экспортоо улам өргөжүүлж, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэгийн зах зээлд гарах төлөвлөгөөтэй байна” хэмээн тэр хэлжээ.

Өнөөдрийн байдлаар нүүрсний экспортод саад учруулж байгаа зарим нэг хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Тухайлбал, Якутаас шууд Хятадын хэрэглэгчдэд шууд хүргэх, нүүрс тээвэрлэлтийг төмөр замын РЖД компанитай тохирох, нүүрсний захиалгыг шууд Якутын компани авдаг байх, олборлосон нүүрсээ шууд Орос-Хятадын хилийн цэг дээр аваачих зэрэг асуудлууд байна хэмээн Аж үйлдвэр, геологийн яамны албан мэдээнд дурджээ.

2020 оны эхнээс Хятадын талаас нүүрс тээвэрлэлтийг түр зогсоосны улмаас өмнөд Якутын нүүрсний компаниудын олборлосон 7,4 сая тонн нүүрсний 1,1 сая нь ч вагонд ачигджээ. Энэ нь Якутын нүүрсний нийт олборлолтын дөнгөж 15 хувь юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж