Covid-19-өөс сэргийлэхэд чага мөөгний ханд тустай

Хуучирсан мэдээ: 2020.11.13-нд нийтлэгдсэн

Covid-19-өөс сэргийлэхэд чага мөөгний ханд тустай

Covid-19-өөс сэргийлэхэд чага мөөгний ханд тустай

ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын албаны харьяа Вирус судлал, биотехнологийн "Вектор" төвийн эрдэмтэд Covid-19-ийн үйлчлэлийг саармагжуулах нэгэн бодис гарган авсан нь хусны чага мөөгний ханд хэмээн Оросын ШУА-ийн Сибирийн салбарын "Наукаизпервыхрук" сэтгүүлд мэдээлжээ.

"Хусны чага мөөгний ханд нь SARS-CoV-2-ыг эсэргүүцэх өндөр чадвартай болохыг туршилт харууллаа, энэ үндсэн дээр коронавирусийн эсрэг эмчилгээний бэлдмэл гарган авах боломжтой” хэмээн сэтгүүлд бичжээ.

“Вектор” төвийн эрдэмтэд судалгаагаа баталгаажуулах хүсэлтийг өгөөд байгаа ажээ. Одоогийн байдлаар Оросын эмийн сангуудад чага мөөгний ханд бүхий бефунгин бэлдмэлийг зарж байгаа бөгөөд энэ бэлдмэл нь SARS-CoV-2-ын эсрэг тийм ч идэвхтэй үйлчлэл үзүүлэхгүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж