Ичиножо Ичинноров анхны даваагаа авлаа | News.MN

Ичиножо Ичинноров анхны даваагаа авлаа

Ичиножо Ичинноров анхны даваагаа авлаа

Ичиножо Ичинноров анхны даваагаа авлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн тав дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2020.11.12) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 5000 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн кюүшюү башёд Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, озэки Шодай болон озэки Асанояама нар гэмтлийн улмаас барилдахгүй болсон билээ.

Башёгийн тав дахь өдөр одоогоор ганц өндөр цолтой бөх болж үлдээд буй озэки Такакэйшо маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Дайэйшог давж, таван даваа нэг ч унаагүй башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.

Комүсүби Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ өдөр маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Хокүтофүжиг давж, башёгийн тав дахь ялалтаа авав. Түүнтэй адил нэг ч унаагүй озэки Такакэйшо, Шиманоүми, Чиёонокүми нар байна. Мөн Тамаваши Мөнх-Оргил Аойяамаг давж, гурван даваа, хоёр унаатай боллоо.

Харин Ичиножо Ичинноров Акүаг давж, энэ удаагийн кюүшюү башёгийн анхны даваагаа авсан бол Хошорюү Бямбасүрэн, Кирибаяама Лхагвасүрэн нар өвдөг шорооджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж