Америкийн баячууд хөрөнгөө буяны үйлст зориулна

Хуучирсан мэдээ: 2010.08.07-нд нийтлэгдсэн

Америкийн баячууд хөрөнгөө буяны үйлст зориулна

Уоррен Баффет ба Билл Гейтс. Фото ©AFP

АНУ-ын 38 баян "The Giving Pledge" гэх хөрөнгө оруулагч Уоррен Баффет ба  Microsoft-ийг  бүтээгч Билл Гейтсийн санаачлагийг дэмжин наад зах нь хөрөнгийнхөө талыг буяны үйлст зориулна гэжээ.

Тэдний тоонд кино найруулагч Жорж Лукас, Нью-Йоркийн захирагч Майкл Блумберг, CNN компанийг үндэслэгч Тэд Тернер, ивээн тэтгэгч Дэвид Рокфеллер, Microsoft -ийн бас нэг үндэслэгч Пол Аллен зэрэг олон нэртэй баячууд оржээ. Тэд бүгд хөрөнгийнхөө ихэнхийг буяны үйлст тухайлбал, янз бүрийн өвчний судалгаа шинжилгээнд зориулахад бэлэн байна. "The Giving Pledge"-д нэгдсэн хүн бүр захидал бичин өөрийнхөө энэ үйлдлийг тодорхой тайлбарласан байна.

Баффет ба Гейтс хоёр Америкийн тэрбумтнуудад хандан өөрийн хөрөнгийн хэсгээс буяны үйлст зориулахыг уриалсан илгээлтийг өнгөрсөн зургадугаар сард явуулсан юм. "The Giving Pledge" үйлсийг санаачлагчид мөнгийг шууд аван хураах гээгүй ба баячуудыг ивээгч болгох санаачлагаа ил тодоор зарлуулах гэсэн үүрэгтэй байжээ. Тэдний санаачлагаар баячууд амьдралын хугацаанд мөнгөө буяны үйлст зориулах эсвэл гэрээслэлдээ энэ талаар бичих ёстой гэнэ.

Билл Гейтс нь дэлхийн хамгийн том буяны сан байгуулж, түүндээ 28 тэрбум ам.доллар хийсэн хүн билээ. Уоррен Баффет нас барсныхаа дараа өөрийн 47 тэрбум ам.долларын 99 хувийг Билл ба Мелинда Гейтсийн санд өгөхөөр гэрээслэлдээ бичжээ. АНУ өдгөө 400 тэрбумтантай  бөгөөд "The Giving Pledge" санаачлагад тэдний 10 хувь нь нэгдээд байна.

Хандивлагчид ба тэдний хөрөнгийн хэмжээ Forbes сэтгүүлийн жагсаалтаар:

1) Уильям (Билл) ба Мелинда Гейтс – 50 тэрбум доллар
2) Уоррен Баффет – 40 тэрбум доллар
3) Лоуренс (Ларри) Эллисон – 27 тэрбум доллар
4) Майкл Блумберг – 17,5 тэрбум доллар
5) Пол Аллен – 11,5 тэрбум доллар
6) Рональд О. Перельман – 10 тэрбум доллар
7) Жорж Б. Кайзер – 9,5 тэрбум доллар
8) Жеймс ба Мерилин Симонс – 8,5 тэрбум доллар
9) Пьер ба Пэм Омидьяр – 5,5 тэрбум доллар
10) Эли и Эдит Броад – 5,4 тэрбум доллар
11) Патрик Сун-Шионг – 4 тэрбум доллар
12) Лаура ба Жон Арнольд – 3,4 тэрбум доллар
13) Жорж Лукас – 3 тэрбум доллар
14) Бэррон Хилтон – 2,3 тэрбум доллар
15) Дэвид Рубинштейн – 2,5 тэрбум доллар
16) Жэффри Сколл – 2,4 тэрбум доллар
17) Дэфид Рокфеллер (том) – 2,2 тэрбум доллар
18) Бага Жулиан Робертсон – 2,2 тэрбум доллар
19) Петер Петерсон – 2 тэрбум доллар
20) Уолтер Скотт (бага) – 1,9 тэрбум доллар
21) Тэд Тернер – 1,8 тэрбум доллар
22) Энн ба Жон Доэрр – 1,7 тэрбум доллар
23) Ташия ба Жон Морриж – 1,6 тэрбум доллар
24) Жоан ба Ирвин Жейкобс – 1,6 тэрбум доллар
25) Берни ба Билли Маркус – 1,5 тэрбум доллар
26) Альфред Манн – 1,4 тэрбум доллар
27) Барри Диллер – 1,15 тэрбум доллар
28) Т. Бун Пикенс – 1,15 тэрбум доллар
29) Херберт ба Марион Сандлер – тэрбум гаруй доллар
30) Том Стейер – тэрбум гаруй доллар
31) Кеннет Лангон – 1 тэрбум доллар
32) Жон Хантсмен – 1 тэрбум доллар
33) Бернард ба Барбара Ошер – тэрбум орчим доллар
34) Томас С. Монаган – тэрбум орчим доллар
35) Герри ба Маргерит Ленфест – тэрбум орчим доллар
36) Жеймс ба Виржиния Стоуэрс – тэрбум орчим доллар
37) Вики ба Рожер Сант – тэрбум орчим доллар
38) Шелби Уайт – тэрбум орчим доллар
39) Лорри Локи – тэрбум орчим доллар
40) Санфорд Уэйл – тэрбум орчим доллар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж