"Тэргүүн титмийн эзэн болсон мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй" | News.MN

"Тэргүүн титмийн эзэн болсон мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй"

"Тэргүүн титмийн эзэн болсон мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй"

"Тэргүүн титмийн эзэн болсон мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй"

Охид бага байхдаа өөрийгөө миссийн титэм зүүснээр төсөөлөх нь олонтаа. Тэгвэл охидын нэг нь мөрөөдөлдөө хүрч  "Student Miss Mongolia 2020" тэмцээний  тэргүүн  титмийн эзэн болжээ. Түүнийг Б.Намуунзул гэдэг, Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн бизнесийн салбарын дөрөвдүгээр дамжааны оюутан юм.

"Student Miss Mongolia 2020" тэмцээнд  нийт 100 гаруй оролцогч бүртгүүлснээс сүүлийн шатанд 19 нь шалгаран үлдэж, өөрсдийн гоо үзэсгэлэн, оюун ухаан, авьяас билгээрээ өрсөлдсөнөөс тэргүүн миссээр Б.Намуунзул тодорч  нэг өрөө байрны шагналын  эзэн болсон  юм. Ингээд түүнтэй  хийсэн ярилцлагаа сонирхуулъя.


-Юуны өмнө тэргүүн титмийн эзэн болсонд тань баяр хүргэе. Тэмцээн хэдэн үе шаттай байсан бэ. Товч мэдээлэл өгөөч?

Баярлалаа. News.mn вэб сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. “Тансаг мода" загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Student Miss Mongolia 2020" тэмцээн нь  өнгөрсөн  аравдугаар сарын 7-ны өдөр эхэлж нэг сарын хугацаанд үргэлжилсэн. Ингээд арваннэгдүгээр сарын 6-нд шилдгүүдээ тодруулсан. Тус тэмцээнд нийт 100 гаруй оролцогч бүртгүүлснээс сүүлийн шатанд 19 оролцогчид шалгарсан.Энэ удаагийн тэмцээнд Дархан, Сэлэнгээс ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагчид их оролцсон.

Миний хувьд танго бүжиг бүжиглэж, авьяаслаг мисс шалгаруулалтын таван охидын нэгээр, хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх утга санааг агуулсан 2-3 минутын видеогоор хүмүүнлэг  мисс шалгаруулалтын гурван охидын нэгээр шалгарсан. Би  бүжиглэж чаддаггүй ч гэсэн"Student Miss Mongolia 2020″ тэмцээндээ зориулж танго бүжиг сурсан. Бүжгийн багшийнхаа удирдлага дор 2-3 долоо хоног бэлдсэн. Эцэст нь авьяаслаг миссээр шалгарч  финалын шатанд үлдэх  эрхээ авсан.

– Өөрийн тань оролцсон анхны миссийн тэмцээн болохоор ихээхэн ач холбогдол өгсөн гэдэг нь өмнө нь огт бүжиглэж үзээгүй  ч гэсэн танго  сурснаас илт байна.  Ингэхэд танго бүжиг сурахад бэрхшээл юу байв?

-Манай  бүжгийн багш хатуу  чанга хүн болохоор  намайг их шахсан. Тиймдээ ч хурдан сурсан байх. Танго бүжгийн нэг давуу тал нь бусад цэнгээнт бүжиг шиг эвсэл шаарддаггүй.

Танго бүжиг нь хурц үедээ хурц, зөөлөн үедээ зөөлөн байдаг онцлогтой. Гаднаа хурц харагддаг мөртлөө дотоод өнгө аяс, илэрхийлэл их өндөртэй.

Ер нь танго бүжиг миний зан араншинтай төстэй. Би өөрөө их хурц, шударга  зан араншинтай. Багш маань үүнийг анзаарсан учраас  надад танго бүжгийг сонгож өгсөн байх.

Тэргүүн титмийн эзэн хэмээн зарлуулсан торгон агшин руу эргэж очин тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Финалын шатанд миний нэрийг  зарлахаас өмнө  ээж, дүү хоёрыгоо харсан чинь алгаа хавсраад залбираад сууж байгааг хараад ялчих  юмсан гэх нууцхан хүсэл төрсөн.  Финалын шатанд  тэмцээний үеэр дотно найзалсан охинтойгоо үлдэж таарсан. “Бид хоёрын хэн нь ч тэргүүн мисс болсон бай ялгаагүй”  гээд найзтайгаа  гар, гараасаа атгалцаад зогсч байхад миний нэрийг зарласан.

Тэр үед л бусад хүмүүсийн яриад байдаг шиг сандрал, догдлолыг нэг дор мэдэрч үзсэн дээ. Сэтгэл хөөрөл дээд цэгтээ тулсан. Мэдээж  нуухыг оролдсон ч баярын нулимс унагаж орхисон. Тэр үе үгээр илэрхийлэхийн аргагүй нандин мөч. 

Тэмцээний дараа өөрийнхөө ялагч болсон үеийн бичлэгийг  хэдэн удаа давтаж үзсэнээ ч санахгүй байна. Тоогоо алдсан байх. /инээв/ Би гэхдээ тэмцээнд орж байгаа гэдгээ аав, ээждээ тэмцээн дуусахаас долоо хоногийн өмнө л хэлсэн.

 ФИНАЛЫН ШАТАНД ААВДАА ӨӨРИЙГӨӨ ЧАДНА ГЭДГИЙГ  ХАРУУЛАХЫН ТУЛД МАШ ИХ ХИЧЭЭСЭН

Яагаад тэр вэ?

Үнэнийг хэлэхэд манай аав намайг "Student Miss Mongolia 2020" тэмцээний тэргүүн титмийн эзэн болох хүртэл загвар өмсөхийг маань дэмждэггүй байсан. Тиймдээ ч  финалын шатанд аавдаа өөрийгөө чадна гэдгийг  харуулахын тулд маш их хичээсэн. Ер нь ааваараа хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн.  Тэмцээнд оролцоход шаардагдах бүх зүйлийг би өөрөө л зохицуулж ирсэн. Зуны гурван сар нярав, худалдааны зөвлөх гэхчлэн олон ажил хийсэн болохоор тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болсон байсан. Тэрхүү хуримтлалаа тэмцээндээ ашигласан. Ер нь тэмцээн уралдаанд оролцохдоо  гэр бүлийнхнээсээ санхүүгийн туслалцаа авалгүй өөрөө болгохыг хичээдэг.  

– Тэгвэл "Student Miss Mongolia 2020" тэмцээний тэргүүн титмийн эзэн Б.Намуунзул гэж зарлуулахад аав нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай аав их хатуу чанга хүн л дээ. Гэхдээ намайг тэргүүн мисс гэж зарлуулахад тэсэлгүй уйлсан. Тэр орой  “Аав нь ерөөсөө охиноо  дэмждэггүй, загнадаг байсан. Одоо аав нь охиноо дэмжинэ. Миний охин мундаг. Тайзан дээр овог, нэрээ зарлуулаад титмээ зүүх үед аав  нь чамаар  маш их бахархсан” гэж хэлээд  уйлаад л байсан. Чулуу шиг хатуу аавыгаа уйлахыг хараад би бас уйлчихаж билээ.

-Ингэхэд шинэхэн байрандаа хэзээ орох талаар нь асууж болох уу?

-Удахгүй ордероо шилжүүлж авна гэсэн.  Шинэ байр болохоор ирэх хавраас л ашиглалтад орох байх. Угаасаа намайг аав, ээж тусад нь гаргахгүй байх л даа.

НАМАЙГ САГСАН БӨМБӨГИЙН НЭГДҮГЭЭР ЗЭРЭГТЭЙ ГЭХЭЭР ХҮМҮҮС ИТГЭДЭГГҮЙ

-Одоо хоёулаа тэмцээнээс өөр зүйл ярьяАнх загварын өмсөгчийн гараагаа хаанаас хэрхэн эхэлж байв?

-Би 2017 онд загварын “ Торго” модель  агентлагт явж эхэлсэн. Одоогоор тус агентлагт гэрээт моделиор ажиллаж байна. Би Азийн хатан өргөмжлөлт, супер модель Г.Оюунгэрэл багшийн гарын шавь .Багш маань намайг маш их дэмжиж, урам зориг өгдөг.

20 настай мөртлөө өндөр 176 метр юм байна. Ер нь багаасаа л үеийнхэн дундаа өндөрт  ордог байв уу?

Багаасаа  л биеийн тамирын хичээлд охид дундаасаа  өндрөөсөө нэгдүгээрт зогссоор байгаад л сургуулиа төгссөн дөө./ инээв/ Манай аав залуудаа сагсны шигшээд байсан бол  ээж маань волейболын тамирчин байсан. Би долдугаар ангиасаа эхлээд  сагс, волейболын дугуйланд явж эхэлсэн. Сунгалт сайтай учраас өндөр болсон байх. Гэхдээ манай аавын талынхан их өндөр хүмүүс бий.

Намайг сагсан бөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй гэхээр хүмүүс итгэдэггүй. Би  хувьдаа спорт, загварын салбарыг хослуулаад л явна гэж боддог.

-Ярилцлагын төгсгөлд тэмцээнд хамт өрсөлдсөн охидоос яг ямар чанараараа илүү байсан болохоор ялагч болсон гэж бодож байна вэ?

-Тууштай зан чанар юм болов уу. Тэмцээнд оролцох нэг сарын  хугацаа тийм ч амар байгаагүй. Тэмцээнд бүртгүүлэхийн өмнө би  харшлын улмаас эмнэлэгт  2-3 долоо хоног хэвтээд гарч ирсэн. Тэр үед өөрийгөө илүү хөгжүүлж,  шинээр соримоор санагдсан. Намайг яг  эмнэлгээс гарсан өдөр тэмцээний бүртгэлийн сүүлийн өдөр байсан. Хамгийн сүүлд нь би бүртгүүлсэн учраас шалгаруулалтын хамгийн эхэнд орж тайзны алхаагаа шалгуулсан. Харшил бүрэн эдгэрээгүй, бие дээр тууралт нь байсан учраас түүнээсээ маш их ичдэг байлаа. Хүмүүс бие дээр минь байгаа харшлыг хараад  надаас сэжиглэх вий, янз бүрийн юм буруугаар бодчихвий гэхээс их санаа зовдог байсан. Тиймдээ ч  шалгаруулалт бүрт битүү хувцас өмсдөг байсан. Тэмцээний дунд бас шантрах үе байсан. Төгсөх курс учраас хичээл ихтэй. Өглөө нь хичээлдээ яваад орой нь тэмцээний бэлтгэлээ хийнэ.

Сүүлдээ шантраад "Тэмцээнээ больё хичээл номоо бодъё" гээд тэмцээний бэлтгэгч  багш нарт хэлэхэд “Айдас түгшүүрээ даваад гарчих юм бол чи амжилтад хүрч чадна. Тиймээс битгий шантраарай. Бэлтгэлээ хий” гэж хэлсэн.

Тэр үгийг сонсоод хичнээн хэцүү байсан ч өөрийгөө зоригжуулаад тэмцээнээ дуусгасан. Үүний  эцэст тэргүүн мисс болж чадсан. Тусалж, дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХөөрхөнХөөрхөн
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хөөрхөн охин байна. 2020-11-13 66.181.161.16

Амжилт хүсье. Сүүлийн үеийн Монгол охидууд улам л хөөрхөн үзэсгэлэнтэй болоод байх юмаа.

Avatar

Иргэн 2020-11-13 59.153.114.158

20 настай мөртлөө 176 см өндөр гэж асуугаад байх юм. Өндөрт нас ямар хамаатай юм. Утгагүй юм асуух юм

Avatar

Ооо 2020-11-13 66.181.161.126

нэг пиздаагиин боовны гичии л биздээ

Avatar

Az 2020-11-13 103.10.21.42

Saihan Mongol bvsgvi bn. Bas saihan daruuhan uhaalag, ajilch heregch, daichin zorigtoi yumaa…
Mongoliin vzesgelent saran goo baij uhaalag zob saihan amidarch Mongol saihan geriin ezegtei bolj olon saihan hvvhdvvdtei bolooroi!!!

Avatar

Зочин 2020-11-13 150.129.141.46

бахс

Avatar

Тэнэг хувцаслажээ 2020-11-13 192.82.77.86

Энэ хар цамц, юбка, гутал одоо юу вэ?? Ямар я биш дээ

Avatar

/*-*/ 2020-11-13 49.0.212.165

Яахав дээ, хөдөөнөөс ирсэн оюутан хүүхэд ямар олигтой хувцас хунар олдох биш

Avatar

Зочин 2020-11-13 139.5.216.95

яахвээ болж байна. амжилт

Avatar

Иргэн 2020-11-13 66.181.191.236

Мундаг аавтай охин байна."Хатуу" эцгийн охин л амжилт дагуулна.

Avatar

A l 2020-11-13 66.181.161.43

Baasaaraa ohin bdiin yan han bhad haha

Avatar

зочин 2020-11-13 43.242.243.125

Баяр хүргэе

Avatar

Зочин 2020-11-13 139.5.216.95

Төрөлхийн өтгөн хөмсөгтэй л биш бол хөмсөг битгий шивүүлж байгаарай охидоо

Avatar

Иргэн 2020-11-13 66.181.168.69

Huurhun yriatai gegeeleg l medee baindag surtei sh dee ene humuus ataahahdaa demiirdeg baihdaa aab eej maani demjsen geed amijiltuud duulddag ene ohin zurh zorig huch hudulmuruuruu ylj miss bolj shuu bugdeeree alivaad eyreg handlagatai baiyldaa tuushtai hudulmurch zang ur huuhed suulgah, yaj ene ohinii etseg eh shig humuujuuleh ve geed bod bod …..GOY GOY

Avatar

МЭЛС 2020-11-13 202.131.245.6

Эрүүл энхийг хүсье, Амьдрлыг хялбарчилах гэж битгий яаараарай

Avatar

Зочин 2020-11-13 202.55.180.186

Сайхан охин байна. Цэвэр ариун зангаараа хорвоог туулаарай. Охиноо зөв даруулгатай хүмүүжүүлсэн аав, ээжид нь баяр хүргэе.

Avatar

Зочин 2020-11-13 202.126.88.218

ЯГ ҮНЭНЭЭРЭЭ Л ОХИН БАЙНА ДАА ЯРИЛЦЛАГАНААС НЬ ҮНЭН ШУДАРГА ХАНХАЛЖ БАЙНА. ЭНЭ ЧАНАРЫГ НЬ Ч ТЭМЦЭЭНИЙХЭН ОЛЖ ХАРААД ДЭМЖИХЭЭР ШИЙДЭЦГЭЭСЭН БАЙХ. ЯЛАГЧ БОЛООД УЙЛСАН ТУХАЙ НЬ НҮДЭНД ХАРАГДАЖ БАЙНА. ИЙМ ҮЕД ОХИД ХҮҮХНҮҮД УЙЛААД БАЙДГЫГ ЭРЧҮҮД САЙН ОЫЛГОХГҮЙ Л ДЭЭ. ОЙЛГОТОЛ НЬ ЯРИЛАА. ШУДАРГА ЮМАА ШУДАРГА ЮМ. ШУЛУУХАН ЗАДГАЙ ЯРЬДАГ ЗАНТАЙ ЮМ.

Avatar

Bat 2020-11-13 174.233.29.218

Bayar hyrgeye Az jargaltai saihan amidral hyseye dyydee

Avatar

Зочин 2020-11-13 64.119.23.114

Сайхан охин байна. Амжилт хүсье

Avatar

Зочин 2020-11-13 59.153.113.67

Нүүрэндээ засвар хийлгэсэн мисс гэж байлагиймуу шивсэн хөмсөг гм

Avatar

Зочин 2020-11-13 66.181.161.58

энэ доогуур эргүүтсэн малууд их байх юм өмхий бодолтойгоо цаашаа тугдаавал таарсан новшнууд

Avatar

в 2020-11-13 202.9.40.88

мангаа мянгаа байгаашүү

Avatar

Зочин 2020-11-13 139.5.217.205

30 garsan tsaraitai ymmaa

Avatar

Зочин 2020-11-13 202.126.90.102

Nuurend tsarailaggaa zarj amidardag bie unelegch

Avatar

Зочин 2020-11-13 64.119.23.73

Uzen ydan unshhaa l bolichh, ene tsag uyd boon baraan medeelliin dund hun husel moroodoldoo hursen tuhai gerel gegeetei um unshsandaa bayrla harin

Avatar

Зочин 2020-11-13 103.9.90.100

Ямар хүмүүжлээр хүмүүжихээрээ ийм тэнэг болдог байна аа, энэ тэнэг пост бичээд байгаа нөхөр, сүг. Амьдралыг, аливаа юмыг өөдрөгөөр харж чадахгүй хүн хорвоод амьдраад ч яах билээ, олигтой амьдарч чадахгүй дээ

Avatar

Tembuu 2020-11-13 66.181.161.83

Zai laa har tembuu chin

Avatar

Зочин 2020-11-13 103.212.118.36

Наад титэм чинь корона вирус тараах эхлэл байвал яах уу? Тэнэг хүүрнүүд коронатай үед элдэв тэмцээн зохиосон шаарнууд.

Avatar

Зочин 2020-11-13 192.82.77.3

Улс орон хэцүү байхад цаг үеийн байдлаар ойр ойрхон мэдээлэл өг л дөө. Урдаас мисс яриад байх юм

Avatar

Зочин 2020-11-13 202.179.26.107

ЧИ ТЭГЭЭД ЭНД ЮУ ХИЙЖ ЯВАА ЮМ БЭ ЗӨНДӨӨ Л МЭДЭЭ БАЙНА Ш ДЭЭ ЭНЭ ТЭНД ЗАРИГ ЗИНДАА ШУУД НЮЭС ГӨҮГӨҮ ИКОН ГЭЭД. БҮР КОМЕНТ ХҮРТЭЛ ЮУГАА ХАЙГААД БАЙЖ БАЙГАА ЮМ

Avatar

Зочин 2020-11-13 202.55.191.130

Мундаг охин байна. Хөмсгөө хаана шивүүлсэн бэ? Мэдээлэл өгөөч 😀

Avatar

Зочин 2020-11-13 64.119.23.73

Homsgoo shivuuleegui l bndaaa

Avatar

зочин 2020-11-13 66.181.186.155

Ухаалаг сайхан охин юм. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-11-13 202.126.89.129

Тэмүүлэлтэй мундаг охин байна, цаадых нь ажил үйлст амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж