Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Хорио цээрийн дэглэм мөрдөгдөх хугацаанд (2020.11.11-2020.11.14) их, дээд сургуулиудын хичээл, сургалт цахимаар орж байна. Танхимын хичээлийг цахимд шилжүүлсэнтэй холбоотойгоор Wi-Fi болон mobile internet орчныг сайжруулах талаар арга хэмжээ авч эхэлжээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлснээр, төрийн өмчийн дээд сургуулиуд сургалтын удирдлага мэдээллийн систем ашиглан онлайнаар сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа аж. Мөн зарим их, дээд сургууль цахим Google meet, Classroom, White board online, Zoom платформыг ашиглаж хичээлээ явуулж буй юм байна. Мөн оюутны дотуур байранд ариутгал халдваргүйтгэл хийж, эмч сувилагчид оюутны байранд байгаа оюутнуудын халууныг шалган, зөвлөгөө өгч ажиллаж байгаа ажээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ