Улсын их дэлгүүр хөл хорионы дэглэм зөрчив | News.MN

Улсын их дэлгүүр хөл хорионы дэглэм зөрчив

COVID-19

Улсын их дэлгүүр хөл хорионы дэглэм зөрчив

Улсын их дэлгүүр хөл хорионы дэглэм зөрчив

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Энэ үед хүнс цуглуулах, эрүүл мэнд, цэвэр усны хэрэгцээ хангахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг холбогдох байгууллагуудаас зөвлөж байгаа юм. Мөн эмийн сан, хүнсний дэлгүүр, хүнсний үйлдвэрлэл, шатахуун түгээх станц, нефть хангамжийн байгууллага болон хэвлэл мэдээлэл, буяны ажил эрхлэгч байгууллагын үйл ажиллагаанаас бусдыг хязгаарлах шийдвэр гаргасан.

Гэтэл Улсын их дэлгүүр хөл хорионы дэглэм зөрчиж, засварын ажил явуулж байжээ. Уг зөрчлийг мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас өнөөдөр (2020.11.12) таслан зогсоосон байна. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ёндонгийн мэдээлснээр, Улсын их дэлгүүрийн барилгын ажил нь Нийслэлийн Засаг даргын захирамжид заагдаагүй ажил үйлчилгээ байсан тул эхний ээлжинд арга хэмжээ авалгүй зогсоожээ. Хяналт шалгалтаар Баянгол дүүрэгт барилгын ажил хийж байсан зургаан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Хөл хорионы хатуу дэглэм тогтоосон үед иргэд амны хаалт зүүхгүй байх, буруу зүүх (хамраа ил гаргах) зэрэг зөрчил гарч буйг цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай мэдээлэв. Хэрэв амны хаалт зүүгээгүй тохиолдолд иргэнийг 50 мянган төгрөгөөр торгох, амны хаалт зүүгээгүй иргэнд үйлчилсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж