“Mongolia Open”-д дэлхийн хошой аварга В.Лебедев барилдана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Mongolia Open”-д дэлхийн хошой аварга В.Лебедев барилдана

Хуучирсан мэдээ: 2016.03.04-нд нийтлэгдсэн

“Mongolia Open”-д дэлхийн хошой аварга В.Лебедев барилдана

“Mongolia Open-2016” тэмцээнд дэлхийн хошой аварга В.Лебедев барилдана

Чөлөөт бөхийн “Mongolia Open-2016” уламжлалт олон улсын тэмцээн эхлэж байгаатай холбогдуулан МЧБХ-ноос хэвлэлийн бага хурал хийв. Хэвлэлийн бага хуралд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, ДБНХ-ны техникийн төлөөлөгч, олон улсын шүүгч ноён Исао Окияма, МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, тэмцээний ерөнхий шүүгч, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр нар оролцлоо.

МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх мэдээлэл хийхдээ “2012 онд нээлттэй УАШТ-ний хэлбэрээр анх удаа зохиогдож байсан “Mongolia Open” тэмцээн маань 5 нас хүрлээ. Энэ тэмцээнд Гавьяат тамирчин Г.Мандахнаран завсаргүй 4 удаа, Гавьяат тамирчин С.Батцэцэг 3 удаа түрүүлээд байгааг онцлон дурдмаар байна. Олимпийн жилд болж байгаа гэдгээрээ онцлогтой болж байгаа энэ удаагийн тэмцээнд манай шилдэг бөхчүүд, залуу бөхчүүд зодоглож байна. Энэ тэмцээнд оролцохоор БНСУ, БНХАУ-ын Өвөрмөнголын өөртөө засах орон, Индонези, Казахстан, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува, Якут улс, Калининград, Кемерово мужууд, Пермь хотын бөхчүүд хүрэлцэн ирээд байна. Тэдний дотор дэлхийн хошой аварга Виктор Лебедев байна. Иймд манай тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой болно гэдэгт итгэж байна. Тэмцээнд гадаадын 96 бөх нийтдээ хоёр зуу гаруй бөх барилдана. Хэдхэн хоногийн дараа Казахстан улсын Астана хотод болох олимпийн сонгон шалгаруулалтын тивийн тэмцээн болно. Тэр тэмцээнд оролцож олимпийн эрхийн төлөө өрсөлдөх манай бөхчүүдийн хувьд энэ тэмцээн том сорилго болох юм. Тэмцээнд жин тус бүрт түрүүлсэн бөхөд 1 мянга, хоёрдугаар байр эзэлсэн бөхөд 700, гуравдугаар байр эзлэсэн бөхөд 500 ам.долларын шагнал олгоно. Энэ тэмцээнийг зохион байгуулахад зориулж Эрүүл мэнд, спортын яамнаас 40 сая төгрөг гаргасан, тэмцээний ивээн тэтгэгчээр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” оролцож байна. Тэмцээнийг МҮОНТ, НТВ зурагтаар шууд дамжуулна.” гэж онцлон дурдлаа.

Д.ӨЛГИЙСАЙХАН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!