Триатлоны хэт холын зайн "Ironman” тэмцээнд АНу-ын Флорида мужийн Мэйтланд хотын оршин суугч, дауны синдромтой, 21 настай Крис Никич амжилттай оролцжээ. Нийт 16 цаг 46 минут 9 секундэд уралдааныг амжилттай дуусгасан тэрбээр тус тэмцээнийг дуусгаж чадсан дауны синдромтой анхны тамирчин болсон байна. Барианд орох хугацаа 17 цаг байдаг ажээ.
Никич 3,8 км зайг сэлж, 180 км дугуйгаар туулж , 42 удаагийн марафонд оролцсон бөгөөд түүний энэхүү амжилтыг Гиннесийн дээд амжилтаар бүртгэжээ. Зохион байгуулагчдын мэдээлж буйгаар Никич замдаа дугуйнаасаа унах зэрэг олон саад бэрхшээлтэй тулгарч байсан ч шантралгүй урагшилсаар байсан аж.
Тэрбээр “Би өөрийн зорилгодоо хүрч чадлаа. Харин одоо өөр шигээ хүмүүсийг мөрөөдлөө биелүүлэхэд тусалмаар байна” хэмээгээд, дауны синдромын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулахын тулд өдөр бүр нэг хувиар сайжрах давлагааг аавын хамт эхлүүлсэн байна.
Эх сурвалж: CNN, CBS
Холбоотой мэдээ