2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 14,133,865.42 төгрөгийн үнийн дүн бүхий 100,887 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын Их Дэлгүүр" ХК (UID +6.65%) болон "Дархан Нэхий" ХК (NEH +5.14%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК (AARD -2.60%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND -0.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн нийт 10,640 ширхэг нэгж эрх 1,128,832 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.29 хувиар өсч, 17577.99 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,584,017,392,139.67 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ