Шүүгчдийн хорооны анхдугаар хурал болов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шүүгчдийн хорооны анхдугаар хурал болов

Хуучирсан мэдээ: 2016.03.04-нд нийтлэгдсэн

Шүүгчдийн хорооны анхдугаар хурал болов

МХБХ-ны Гүйцэтгэх хорооны 2015 оны 12-р сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрээр батлагдсан МХБХ-ны Шүүгчдийн Хороо 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хуралдав.

Шүүгчдийн Хороо М.Батболд, Д.Түмэнбаяр, Л.Лхагвасүрэн болон Э.Хасар нарын 4 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд анхны хурлаараа Шүүгчийн хэлтсийн 2015 оны ажлын тайланг сонсож 2016 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцсэнээс гадна шүүгчдийн дагаж мөрдөх журам, зарчмыг ОУХБХ (FIFA) -ны дүрэм, зарчимд нийцүүлэн шинэчлэн боловсруулан батлаж МХБХ-ны Гүйцэтгэх хороонд танилцуулахаар болов.

Шүүгчдийн хорооны хуралд МХБХ-ны Гүйцэтгэх хороо болон шүүгчдийн төлөөллөөс урьж оролцуулав.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-04 124.158.126.101

зайлуул ямар муу зурагнууд вэ. хуралдаж байгаа хүмүүс нь ч заал танхимаа олигтохон засчих хэрэгтэй ш тээ.