Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг зогсоолоо. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Улаанбаатар хотоос гарах хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг өчигдрөөс хязгаарласан.
Өнөөдөр (2020.11.12) орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд 24 чиглэлийн 58 тээврийн хэрэгслээр 1464 зорчигч замд гарсан бол өчигдөр (2020.11.11) 18.00 цагт Улиастай-Улаанбаатар чиглэлд 13 зорчигчтой тээвэрлэлтэд гарчээ. Уг автобус өнөөдөр 13.50 цагт Улаанбаатар хотод ирснээр хот хооорондын тээвэр дууссан аж. Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 17-ны 06.00 цаг хүртэл хязгаарлах юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ