Ноён Шваб захиандаа: “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхий нийтийн зөвлөлийн 2009 оны үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Та хүндэт зочноор оролцож, хувь нэмрээ оруулсанд талархал илэрхийлье. Зөвлөл 15-20 гишүүнтэй бөгөөд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад зөвлөгөө өгдөг. Чуулга уулзалтаар дамжуулан Зөвлөлийн ажил олон улсад хүрдэг. Зөвлөлүүд нь дэлхий дахины асуудлаар даян дэлхийн их сэтгэгчдийг нэгтгэсэн “оюунлаг” сүлжээний төлөөлөл болж байна. Дэлхий нийтийн зөвлөлүүдийн сүлжээ нь амин чухал асуудлаар дэлхийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн үүрэгтэй оролцож ирлээ. Дэлхий нийтийн зөвлөлүүд нь “Дэлхийн нийтийн түншлэл”-д нэгдэж орсон. Тус түншлэл нь дэлхий дахин, бүс нутаг, аж үйлдвэрт тулгамдсан асуудлыг хянан шийдвэрлэдэг цогц хамтын ажиллагаандаа төр засаг, бизнесийн байгууллагын удирдлагууд зэрэг холбогдох экспертүүдийг эгнээндээ нэгтгэдэг.
Зөвлөлийн гишүүдийн хоорондын харилцаа нэг жилийн хугацаанд интернетээр дүрс, дуутай WELCOM цогц дижитал талбараар дамжин явагддаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Таныг ирэх 11-р сарын сүүлээр Дубай хотноо болох Дэлхий нийтийн зөвлөлүүдийн сүлжээний дээд хэмжээний уулзалтад оролцохыг мөн урьж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн салбарт Таны гаргасан санал санаачилга манлайлж байгаа тул Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Таныг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтынУур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхий нийтийн зөвлөлийн гишүүн болохыг урьж байна. Дэлхий дахины ирээдүйд ихээхэн нөлөө үзүүлэх боломж олгох энэхүү урилгыг минь хүлээн авна гэж найдаж байна” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Давос хотноо өнгөрсөн нэгдүгээр сард болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хурал,“Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхий нийтийн асуудлын зөвлөл”-ийн хүндэт зочны хувиар Зөвлөлийн видео хурлууд, болон Копенгагены уур амьсгалын хуралд өнгөрсөн онд идэвхтэй оролцсон юм. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхий нийтийн зөвлөл”-д АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Нобел, Оскарын шагналт Ал Гор, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд асан Тони Блэйр, НҮБ-ын сангийн ерөнхийлөгч Тимоти И.Вөрф зэрэг хүмүүс гишүүнээр ажиллаж иржээ.