Нэрийн хуудас, хүний нүүрний хэлбэртэй маск үйлдвэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

Нэрийн хуудас, хүний нүүрний хэлбэртэй маск үйлдвэрлэж байна

Нэрийн хуудас, хүний нүүрний хэлбэртэй маск үйлдвэрлэж байна

Дэлхий даяар цар тахал өргөжин тэлэхийн хэрээр хүмүүс амьдралын хэв маягаа өөрчилж, вирустэй зэрэгцэн амьдрах арга ухаанд суралцсаар байна. Нөгөөтэйгүүр, бизнес эрхлэгчдийн авхаалж самбааг сорьж байна гэж хэлж болох юм.

Аль ч улс оронд амны хаалт гэдэг зүйл өдөр тутмын хэрэглээ болоод буй энэ үед элдэв сонин бүгдийг сэдэж байдаг япончууд нэгэн хэвийн уйтгартай цагаан, эсвэл цэнхэр амны хаалтаа өдөр бүр зүүхийг хүсэхгүй байгаа бололтой.

Тус улсын Нагоя хотод байдаг “Nagaya Printing” хэмээх хэвлэлийн компани “Meishi Masks” буюу нэрийн хуудастай амны хаалт хийж эхэлсэн нь ихэд эрэлттэй байгаа аж. Энэ нь амны хаалт дээрээ өөрийн нэрийн хуудсыг хэвлүүлэх үйлчилгээ юм. Анх удаа хүнтэй уулзах, эсвэл ажлын яриа хэлэлцээ хийхэд тухайн хүн заавал амны хаалтаа тайлах шаардлагагүй учир цар тахлын үед нүдээ олсон бизнес болж байна.

Мөн өөр хэвлэлийн компани хүний нүүр царайг амны хаалт дээр хэвлэх үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Тухайн хүний нүүр царайг амны хаалт дээр тааруулж хэвлэх үйлчилгээ олон хүнд таалагдаж байгаа гэнэ шүү.

Эх сурвалж: SORANEWS24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж