Нийслэлд 5000 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна | News.MN

Нийслэлд 5000 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна

COVID-19

Нийслэлд 5000 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна

Нийслэлд 5000 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Хөл хорионы хатуу дэглэмийн хугацаанд цагдаа, дотоодын цэргийн 5000 гаруй алба хаагч ажиллаж байна. Тодруулбал, цэргийн байгууллагын хяналтад буй 42 тусгаарлах байр, хяналтын 192 цэг, эргүүлийн 1100 чиглэлд, машинт эргүүлийн 107 чиглэлд, цэгдээ, дотоодын цэрэг, ДХИС сонсогчид тус бүр 24:00 цагаар үүрэг гүйцэтгэж буй. Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвөөс алба хаагчид дараах чиглэлээр ажиллаж буйг мэдээлэв. Үүнд,

  • Хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр хөдөлгөөнт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх;
  • Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоосон бүсэд орох, гарах тээврийн хэрэгсэл, хүн, мал, амьтны хөдөлгөөнийг хязгаарлах;
  • Тусгаарлах байруудад хяналт тавих;
  • Үүссэн нөхцөл байдлын талаар ташаа мэдээлэл түгээж, олон нийтийг төөрөгдүүлэх үйлдлийг таслан зогсоох, олон нийтийг эмх замбараагүй байдалд турхирах зэрэг гэмт үйлдэл гаргасан иргэдийг хуулийн хүрээнд шалгаж хариуцлага тооцох юм байна.

Иймд иргэдийг шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, ажиллах шаардлагатай байгууллагын ажилтнууд биеийн байцаалтаа авч явахыг сануулав. Мөн хүн бүр хариуцлагатай байж, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөлөө.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж