Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг футзалын Залуучуудын УАШТ ийнхүү 10 хоногийн турш үргэлжилж өнөөдөр медалийн эздээ тодрууллаа. Хүрэл медалийн төлөө “Соёмбын Барсууд” болон “Монголын тэмүүлэл” клүбүүд өрсөлдөж үндсэн цагт 9-6 харьцаатай “Монголын тэмүүлэл” клүб ялалт байгуулсан юм.
Харин алтан медалийн төлөө шигшээ тоглолт “Арвис” ба “Дэрэн” гэсэн нэг ч ялагдалгүй амсаагүй клүбүүдийн дунд боллоо. Гэсэн ч тоглолтын эхнээс “Дэрэн” клүб илүү байж 6-2 харьцаатай ялсанаар Залуучуудын ФУАШТ-ий аваргаар тодорч шилжин явах цомыг гардан авлаа.
Ингээд нийт 16 багийн 230 гаруй тамирчдаас өөрийн уран гоёмсог тоглолт, гайхалтай торгон мэдрэмж, итгэмээргүй хаалтуудаар олноос онцгой байж чадсан тамирчдад тэмцээний шилдэгийн шагналыг гардууллаа.
Шилдэг хаалгач: Пүрэвлхагва / Дэрэн клүб /
Тэгш тоглогч: Нармандах / Дэрэн клүб /
Мэргэн бууч: Цолмонбаатар / Монголын тэмүүлэл / 19 гоол
Шилдэг залуу шүүгч: Э.Нямсайхан
Шагналыг МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн, Тэмцээн зохион байгуулах хорооны дарга ноён Г.Мөнхчулуун, Гүйцэтгэх Хорооны гишүүн, Шүүгчдийн Хорооны дарга ноён М.Батболд нар гардууллаа.
Л.Донтор эзэнтэй Ц.Ганболд дасгалжуулагчтай "Монголын тэмүүлэл" клүб / Хүрэл медаль /
Адилбиш эзэнтэй Банзрагч дасгалжуулагчтай "Арвис" клүб / Мөнгөн медаль /
Г.Мөнхчулуун эзэнтэй Мөнхбат дасгалжуулагчтай "Дэрэн" клүб / Алтан медаль /
ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn