Эрдэмтэд Covid-19-ийн ген доторхи нууц генийг олж илрүүлжээ | News.MN

Эрдэмтэд Covid-19-ийн ген доторхи нууц генийг олж илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Эрдэмтэд Covid-19-ийн ген доторхи нууц генийг олж илрүүлжээ

Эрдэмтэд Covid-19-ийн ген доторхи нууц генийг олж илрүүлжээ

Вирус судлаач эрдэмтэд Covid-19-ийн өвчин үүсгэгч SARS-CoV2 вирусийн генийн кодыг судалж байгаад ген дотор нуугдсан нууц генийг илрүүлжээ. Чухам тус нууц ген нь эл вирусийг устгахад бэрх болгодог гол хүчин зүйл байж болох аж.

Шинээр олдсон нууц генийг эрдэмтэд ORF3d хэмээн нэрлэсэн бөгөөд тус ген SARS-CoV2 вирусийн ДНХ, РНХ-ийг бүрдүүлэгч гол нэгж болох нуклеотидийн бүтцэд байрлан, өнөөг хүртэл илрэлгүйгээр нуугдан явжээ.

“Геномын хэмжээний хувьд SARS-CoV2 ба түүнтэй төстэй коронавирусүүд хамгийн урт үргэлжилсэн РНХ-тэй вирусүүдийн тоонд багтдаг. Тиймээс ч дээрх төрлийн вирусүүд бусад РНХ вирусүүдээс илүү зальтай, устгахад хэцүү байдаг” хэмээн судалгааны ахлагч, Америкийн Байгалийн түүхийн музейн эрдэмтэн Чейз Нелсон тайлбарлажээ.

Энэ мэт нууц гентэй вирус элбэг байдаг бөгөөд ялангуяа SARS-CoV2 гэх мэт РНХ вирусийн хувьд энэ нь тийм ч шинэ нээлт биш аж. Гэвч цар тахал дэлхийгээр нэг тарж, бүх хүн төрөлхтөнийг түгшээж буй энэ цаг үед энэ бол чухал нээлт юм.

Геномын сканнерууд тус тусдаа бие даасан генүүдийг олж тодорхойлох зориулалттай байдаг тул хөрш зэргэлдээ орших хоёр нуклеотидын голд хавчуулагдсан жижиг генийг анзааралгүй өнгөрөөх нь түгээмэл аж. Харин энэ тохиолдолд илрэлгүйгээр өнөөг хүртэл нуугдсан тус ген нь вакцинуудыг бүтэлгүйтүүлэх гол дайсан болж болзошгүй юм байна. Гэвч эрдэмтэд энэ талаар одоохондоо нарийн сайн мэдэхгүй байгаа аж.

“Нуугдсаар, илрээгүй үлдсэн генүүд бидний вирусийн судалгаанд орхигдож, чухал асуудлуудыг шийдэлгүй өнгөрөөх аюул учруулдаг. Жишээлбэл, нууц генийг илрүүлээгүйгээс болж коронавирусийг хуулбарлахдаа дутуу хуулбарлах, алдаа гаргах, улмаар вирусийн бүтцийг буруу ойлгох, хангалтгүй дархлаа тогтоох шалтгаан болох аюултай. Шинээр илрүүлсэн тус ген нь вирусийн хөгжлийн явцад тээгчийнхээ дархлааг устгах, хялбар халдварлах зорилгоор шинээр үүссэн байж магадгүй” хэмээн Нелсон ярьжээ.

ORF3d ген вакцины үр дүнд хэрхэн сөргөөр нөлөөлөхийг эрдэмтэд баттай мэдээгүй байгаа ч эсрэг биетийн хүчтэй хариу урвал өдөөдөг болохыг тогтоосон байна. 2002-2004 оны хооронд дэгдсэн SARS-CoV вирусийн бүтцэд дээрх нууц ген байхгүй байгаа нь өдгөө Covid-19 цар тахал өмнө нь дэгдэж байсан коронавирусээр үүсгэгддэг өвчнүүдээс илүү хурдан тархаж байгаагийн шалтгаан байж магадгүй юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мэдкүээ 2020-11-12 103.10.22.19

Байгалийн түүхийн гэнэ үү хаха

Avatar

Зочин 2020-11-12 202.9.46.32

Монгол мэдээлэл хийлээ гээд байд

Avatar

Микробиологич 2020-11-12 192.82.68.47

Мэдэхгүй зүйлээ худлаа орчуулах хэрэггүй. Орчуулсан зүйлээ мэддэг хүмүүсээр шалгуулж бай

Avatar

иргэн 2020-11-12 202.70.46.20

medemhiireed suulgui ochij ulsad huwi nemeree oruul. setguulch chadah yadahaaraa medeelel hurgej bgaa bailguidee

Avatar

Микробиологич 2020-11-12 192.82.68.47

Жонхуу худлаа орчуулж бичих хэрэггүй. Юу ч ойлгохгүй мэдэхгүй зүйлээ битгий орчуул, хэрэв орчуулсан бол мэддэг хүнээс асууж шалгуулж бай

Avatar

Зочин 2020-11-12 202.55.191.130

shine zuun shinjleh uhaan hugjiliin erin gaihamshigt tsag hugatsaand amidarch baina bid! virus dotorh virusiig ilruulne gedeg gaihamshig bish uu!

Avatar

Зочин 2020-11-12 202.21.107.75

Зальтай вирусыг дээ.

Avatar

Badarch taxar 2020-11-12 59.153.114.18

Onoogiin shinjleh uhaani towshin neg iimerhvv ted koronag diilehgvi ee

Avatar

Зочин 2020-11-12 64.119.21.199

Сайханмэдээ юмаа. Эрдэмтдийн нүсэр их бас чимхлүүр ажлын үр дүн байх даа.

Avatar

Зочин 2020-11-12 202.126.89.19

Пүүх, мундаг эрдэмтэд маань үзүүр бариад авсан юм биш үү. Сулалгаанд нь улам их амжилт хүсээд, хурдан онш гаргаасай гэж хүсье.

Avatar

З 2020-11-12 124.158.97.165

Мундаг шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж