БНХАУ-ын 33 иргэнийг өнөөдөр албадан нутаг буцаав

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын 33 иргэнийг өнөөдөр албадан нутаг буцаав

БНХАУ-ын 33 иргэнийг өнөөдөр албадан нутаг буцаав

Гадаадын иргэн, харьяатын газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хоёр улс дипломат шугамаар хэлэлцэж, тохиролцсоны дагуу БНХАУ-ын 33 иргэнийг Зам-Үүдийн авто замын боомтоор албадан гаргаж, Хятадын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өнөөдөр (2020.11.12) зохион байгуулав. 

Эдгээр иргэд нь шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан (5), визийн хугацаа хэтрүүлсэн (3), оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн (7),  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн (6), ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан (12) зэрэг зөрчил гаргасны улмаас албадан гаргаж байгаа аж. Тухайлбал, эдгээр иргэдийн дунд визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 15-16 жил хууль бусаар амьдарсан хоёр иргэн байсныг хяналт шалгалтаар илрүүлэн, ийнхүү албадан гаргажээ. 

Дээрх иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу 12 сая 440 мянган төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, зөрчлөөс хамааран 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоожээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж