Бразилын Пато Бранко шоронгоос 11 хоригдол нүх ухан оргожээ

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

Бразилын Пато Бранко шоронгоос 11 хоригдол нүх ухан оргожээ

Бразилын Пато Бранко шоронгоос 11 хоригдол нүх ухан оргожээ

Бразилын цэргийн цагдаа нар энэ долоо хоногт тус улсын өмнөд хэсэгт байрлах Пато Бранко энгийн дэглэмтэй шоронгоос 11 хоригдол нүх ухан оргосныг тогтоожээ. Оргодлууд өөрсдийн ухсан нүхнээсээ гарч ирж байгаа нь гудамжны ажиглалтын камерт доорх байдлаар бичигдэн үлдсэн байна.

Цагдаа нарын мэдээлж буйгаар, хоригдлууд ойролцоох эмнэлэг рүү чиглэн нүх ухаж байсан ч замд нь байрлах Уотер галлерейн ойролцоо газраар нутгийн цагаар энэ сарын 10-ны үүрийн 06:30 цагт гарч иржээ.

Цагдаагийн ахмад Гуидо Бенжамин, хоригдлууд энгийн хувцастай оргосон тул ард иргэддээ шороо шавар болсон хувцастай, сэжигтэй этгээдүүдээс сэрэмжтэй байхыг уриалжээ. Тэрбээр мөн хоригдлуудыг тээврийн хэрэгслээр зугтсаныг онцлоод, иргэдээс дэмжлэг авсан хэмээн үзэж буй талаараа мэдээлсэн байна.

Албаныхан оргодлуудын тавыг олж баривчилсан ч олон оргодол олдоогүй хэвээр байгаа тул санаа зовж буйгаа илэрхийлжээ. Энэ явдлаас хэдхэн сарын өмнө буюу энэ оны наймдугаар сард 16 хоригдол мөн адил аргаар оргохоор оролдсон байна. Цагдаа нар тус таван хоригдлыг оргохоос нь өмнө, нүхэн дотор нь баривчилсан аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж