Эелдэг зан эрүүл мэндийн баталгаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Эелдэг зан эрүүл мэндийн баталгаа

Хуучирсан мэдээ: 2016.03.04-нд нийтлэгдсэн

Эелдэг зан эрүүл мэндийн баталгаа

Эелдэг зантай байх нь хүний эрүүл мэндээ батлан хамгаалах гол нэгэн арга болно. Өөрийн үзэл санаагаа таягдан орхиод бусдын үзэл санааг аялдан дагах эсвэл бусдад хүйтэмсэг хандаж бусдыг доромжлон ширүүн үгээр дайрах, мөн бусдыг үл хүндлэн, үл ойшоох зан нь бусдын ба өөрийн сэтгэлдээ шарх сорви авчирдаг.

Нийгэм дээрх хүмүүсийн харьцаа зайлшгүй хүний сэтгэл санаанд дарамт учруулж байдаг болохоор тэр дарамтанд аль болохоор орохгүй байх эсвэл бага нэрвэгдэх нь гагцхүү танаас хамаарна.

 Бусад хүмүүстэй харьцахдаа аль болох эелдэг зөөлөн харьцвал, танд тэднээс үзүүлэх нөлөө эелдэг, эерэг байж сэтгэлийн баясал авчирна. Тиймээс өөрийн сэтгэлийг цэвэр ариун, хиргүй байлгаж байж бусдын сэтгэлийг цэвэр ариун байлгах, бусдыг хайрлах, энэрэх сэтгэл төрдөг билээ. “Зан сайтай айлд хүн цугларна, замаг сайтай нууранд загас болгон цугларна” гэсэн мэргэн үг байдаг.

 Орчин үед хүнтэй харьцах харьцаа, ёс суртахуун нь маш том сэдэв болон хөгжиж байна. Үйлчилгээний байгууллагууд, том, жижиг компани, пүүс хоршоо, төрийн байгууллага гээд нийгмийн бүх л салбарууд баруудад зан харыдаа сайтай эрүүл сэтгэл, сэтгэцтэй хүмүүсийг ажилд авч байна.

Энэ нь нийгэмд маш сайн үр нөлөө үзүүлэх ба хүн хүнээ хүндэлж сурах, хүнтэй эелдэг боловсон харьцах харьцаа, ёс суртахууныг нийгэм дээр улам ихээр хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Хүмүүсийн боловсрол дээшлэхийн хэрээр нийгмийн хөгжил түргэсэж нийт хүн амын эрүүл оршин амьдрах сайхан орчин буй болно.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

www.103.mn

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-03-04 124.158.77.9

хамгийн сайхан зантай байх ёстой, УЛС ОРНЫ НҮҮР ЦАРАЙГ ХАМГИЙН АНХ ТОДОРХОЙЛОХОД ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ ГААЛИЙН АЖИЛТНУУД хүнтэй мэндэлдэггүй,инээмсэглэддэггүй,их зантай харагддаг юм билээ. БУСАД ОРНООС ТЭС ӨӨР ЯЛГААТАЙ,ИЧМЭЭР САНАГДДАГ.ЭД НАР ИЙМ БАЙХАД ЯАНАА ГЭЖ БОДОГДДОГ

Зочин 2016-03-04 103.26.194.21

Монголын нийгэм бүхэлдээ стрэссээр дүүрэн байгаа боловч хүн бүр аль болох тайван, эелдэг байхыг хичээх нь чухал. Эвгүй харьцаа үүслээ гэхэд биеэ бариад зориуд тайван, эелдэг байхыг хичээцгээе!!! Уурлалаа, бухимдлаа, архирлаа гээд өөрт болон бусдад маш муухай хар энерги үүсгэдэг!!! Эелдэг байлаа гээд та л лав өөрөө хохирохгүй юм даг!!!!

Зочин 2016-03-04 43.242.243.169

Балиар зангаа засах юмсан

зочин 2016-03-04 122.201.31.32

Манайхан чинь уг нь их сайхан зантай хүмүүс шүү дээ энэ цаг үед л жаахан доголдоод байгаа болохоос энэ түр зуурын үзэгдэл байхаа тун удахгүй эргээд сайхан харьцаатай болно гэдэгт итгэлтэй байна аа Монголчууддаа.

Зочин 2016-03-04 202.179.26.199

Монголчууд бидний харилцааны дутагдал гадаадад амьдарч байгаад эх орондоо ирэхэд их мэдрэгддэг юм билээ. Гэхдээ одоо их өөрчлөгдөж, залуусын зан харилцаа сайхан болж байнаа. Бүгдэд амжилт хүсье.

Enkhtuul. 2016-03-04 150.129.143.32

Эелдэг зан хамгаас хэрэгтэй. Манай улсын хүн амын дийлэнхи нь амьдралын бололцоо ,хувь хүнийхээ ерөнхий зан байдал гэх мэт нөхцөлөөсөө шалтгаалж зан авир ууртай ширүүн дээр нь атаач гээд есөн шид бүрдсэнг Монголын Нийгмийн хаана ч очсон хаанаас нь ч харж болхоор.Гэтэл эелдэг сайхан яаг л хүүхэд шиг Ариун хүмүүс цөөнгүй харагдаж байдаг нь гайхалтай сайхан санагддаг. Ийм хүмүүсийг хараад хайрлах сэтгэл төрдөг. Тийм сайхан хүмүүс л Энэ дэлхийг энергээрээ хадгалж байдаг , хүмүүст аз жаргал түгээж байдаг.Номын зохиолчид талархаж байна.