Эелдэг зан эрүүл мэндийн баталгаа

Хуучирсан мэдээ: 2016.03.04-нд нийтлэгдсэн

Эелдэг зан эрүүл мэндийн баталгаа

Эелдэг зантай байх нь хүний эрүүл мэндээ батлан хамгаалах гол нэгэн арга болно. Өөрийн үзэл санаагаа таягдан орхиод бусдын үзэл санааг аялдан дагах эсвэл бусдад хүйтэмсэг хандаж бусдыг доромжлон ширүүн үгээр дайрах, мөн бусдыг үл хүндлэн, үл ойшоох зан нь бусдын ба өөрийн сэтгэлдээ шарх сорви авчирдаг.

Нийгэм дээрх хүмүүсийн харьцаа зайлшгүй хүний сэтгэл санаанд дарамт учруулж байдаг болохоор тэр дарамтанд аль болохоор орохгүй байх эсвэл бага нэрвэгдэх нь гагцхүү танаас хамаарна.

 Бусад хүмүүстэй харьцахдаа аль болох эелдэг зөөлөн харьцвал, танд тэднээс үзүүлэх нөлөө эелдэг, эерэг байж сэтгэлийн баясал авчирна. Тиймээс өөрийн сэтгэлийг цэвэр ариун, хиргүй байлгаж байж бусдын сэтгэлийг цэвэр ариун байлгах, бусдыг хайрлах, энэрэх сэтгэл төрдөг билээ. “Зан сайтай айлд хүн цугларна, замаг сайтай нууранд загас болгон цугларна” гэсэн мэргэн үг байдаг.

 Орчин үед хүнтэй харьцах харьцаа, ёс суртахуун нь маш том сэдэв болон хөгжиж байна. Үйлчилгээний байгууллагууд, том, жижиг компани, пүүс хоршоо, төрийн байгууллага гээд нийгмийн бүх л салбарууд баруудад зан харыдаа сайтай эрүүл сэтгэл, сэтгэцтэй хүмүүсийг ажилд авч байна.

Энэ нь нийгэмд маш сайн үр нөлөө үзүүлэх ба хүн хүнээ хүндэлж сурах, хүнтэй эелдэг боловсон харьцах харьцаа, ёс суртахууныг нийгэм дээр улам ихээр хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Хүмүүсийн боловсрол дээшлэхийн хэрээр нийгмийн хөгжил түргэсэж нийт хүн амын эрүүл оршин амьдрах сайхан орчин буй болно.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

www.103.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж