Номин сүлжээ дэлгүүрүүд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Номин сүлжээ дэлгүүрүүд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна

Үндэсний томоохон "Номин Сүлжээ Дэлгүүр"-ийн хот, хөдөө орон нутгийн бүх салбарууд Онцгой нөхцөл байдлын энэ цаг үед ард иргэдээ “Хүнсээр хангах” хариуцлагатай чиг үүргийнхээ дагуу УОК-оос өгч буй урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

УОК-оос өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдөн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн, бүх салбартаа гар ариутгагч, халуун хэмжигч байршуулан, үйлчлүүлэгч хоорондын зайг 1,5 метр байхаар зохицуулалт хийж, зөвхөн амны хаалттай хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэн, нийт хэрэглэгч үйлчлүүлэгчдийг аюулгүй орчинд худалдан авалт хийх боломжоор ханган ажиллаж байна. Мөн Номин сүлжээ дэлгүүрүүдийн хувьд үнийн хөөрөгдөл, хүнсний хомсдол үүсгэхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдсэн.

Үйлчлүүлэгч та бүхэнд амны хаалтаа зүүж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байхад онцгой анхаарч, хувийн ариун цэврээ сайтар сахин, ЭМЯ болон бусад байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэн, баттай эх сурвалж бүхий мэдээ мэдээлэлд анхааран, худал мэдээнд автахгүй байж, УОК-оос өгч буй заавар зөвлөмжийг даган, сэтгэл санаагаа тайван байлгахыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж