Жоржиа муж сонгуулийн саналыг дахин эхнээс нь гараар тоолно

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

Жоржиа муж сонгуулийн саналыг дахин эхнээс нь гараар тоолно

Жоржиа муж сонгуулийн саналыг дахин эхнээс нь гараар тоолно

Жоржиа мужийн нарийн бичгийн дарга Бүгд найрамдах намын Брэд Раффенспергер ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг дахин эхнээс нь гараар тоолохоор болсноо зарлажээ. Одоогийн байдлаар, Жо Байден 14 мянга гаруй саналаар тэргүүлсэн билээ.

Раффенспергер “Саналын зөрүү маш ойрхон байгаа учир эргэлзээг тайлахын тулд бүх хотын саналыг эхнээс нь гараар тоолох шаардлагатай болоод байна” хэмээн өчигдөр (2020.11.11) зохион байгуулсан хэвлэлийн хурал дээр хэлжээ. Тэрбээр мөн мужийн 16 төлөөлөгчөөс саналыг нь дахин баталгаажуулна гэж хэлсэн байна.

Трамп тус мужаас энэ сарын 10-ны өдөр саналуудаа эхнээс нь гараар тоолохыг хүссэнээр мужийн нарийн бичгийн дарга дээрх шийдвэрийг гаргажээ.

Хэдий Жоржиа мужийн саналыг дахин тоолоход Трамп яллаа ч гэсэн сонгуулийн ерөнхий үр дүнг түүний талд хангалттай эргүүлж чадахгүй. Тиймээс Трампын ажилтнууд Пеннсилвани, Умард Каролина, Аляска зэрэг мужуудад ижил санал тавьсаар буй аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж