Дуучин Ука мэдэгдэл гаргажээ        | News.MN

Дуучин Ука мэдэгдэл гаргажээ       

Дуучин Ука мэдэгдэл гаргажээ       

Дуучин Д.Уламбаяр буюу Ука арваннэгдүгээр сарын 20-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт анхны томоохон шоу тоглолтоо хийхээр товлоод байсан билээ. Тэрбээр цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор “DO IT” бие даасан тоглолтоо түр хугацаагаар хойшлуулж буй тухай мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд дэлхий нийтийг цочроосон Covid-19 цар тахал дотоодод алдагдсан харамсалтай тохиолдол бүртгэгдэж, улс орон даяар олон нийтийг хамарсан үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна. Үүний улмаас дуучин Укагийн “Do it” тоглолт хойшлохоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрлээ. Цар тахлын энэхүү хүнд үед Монгол Улсын Засгийн Газар, Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах шуурхай арга хэмжээнүүд зохион байгуулж байгаад дуучин Ука болон үзэгч, сонсогч, дэмжигчдийнх нь өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

Та бүхэн минь айж сандралгүй, сэтгэл санааны хувьд тайван байж, эрүүл мэндээ анхаараарай. Дуучин Ука болон тоглолтын зохион байгуулалтын баг “Do it” тоглолтын бэлтгэл ажлыг 100 хувь хангаад байсан билээ. Тун удалгүй бид тоглолтоороо сэтгэл догдлон уулзана гэдэгтээ итгэлтэй байна. Таны худалдан авсан тасалбар хүчинтэй хэвээр байх болохыг үүгээр хариуцлагатай мэдэгдэж байна. Бид цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тухай бүрд мэдэгдэл хийх болно. Үргэлж хамтдаа байдаг үнэнч үзэгч, сонсогч та бүхэндээ баярлалаа” гэжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
33
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж