Хонгконг: Ардчиллыг дэмждэг хууль тогтоогчид нийтээрээ огцорлоо

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

Хонгконг: Ардчиллыг дэмждэг хууль тогтоогчид нийтээрээ огцорлоо

Хонгконг: Ардчиллыг дэмждэг хууль тогтоогчид нийтээрээ огцорлоо

Хонгконгийн засгийн газарт сонгогдсон сөрөг хүчний буюу ардчиллыг дэмжигч бүх хууль тогтоогч огцрохоо зарлажээ. Учир нь Бээжин өчигдөр (2020.11.11) “үндэсний аюулгүй байдалд халтай” хэмээн үзсэн Хонгконгийн дөрвөн хууль тогтоогчийг огцруулах шийдвэр гаргасан аж. Тиймээс дөрвөн хууль тогтоогчийн хамтран зүтгэгч бүх хууль тогтоогч ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэн, хамтдаа огцрохоор болсон байна.

Энэ нь Хонгконг 1997 онд Хятадын мэдэлд эргэн очсоноос хойш Бээжин зоргоороо Хонгконгийн засгийн газарт халаа, сэлгээ хийж буй анхны тохиолдол билээ.

Хятадын хууль тогтоох дээд байгууллагаас баталсан тогтоолын дагуу Хонгконгийн гүйцэтгэх засаглад сонгогдсон хууль тогтоогчдыг шүүхээр дамжуулалгүй шууд хөөж, Бээжингийн эрх мэдлийг бэхжүүлэх, хагас автономит тус хотод зохион байгуулалттай улс төрийн сөрөг хүчин байх боломж ийнхүү хаагдаж байгаа аж.

Шинэ шийдвэр ёсоор Хонгконгийн тусгаар тогтнолыг сурталчилсан, дэмжсэн, эсвэл Бээжингийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хууль тогтоогч нэн даруй мэргэжлийн эрх мэдэл, чадвараа алдах ёстой хэмээн тогтоолд дурьджээ. Мөн түүнээс гадна Хонгконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцох гадны байгууллагатай холбоо тогтоосон, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, Хятадын үндсэн хууль болон хотын жижигрүүлсэн үндсэн хуулийг зөрчсөн, хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй улстөрчид ч хөөгдөх аж.

Бээжингийн шийдвэрийн дагуу Хонгконгийн хууль тогтоогчид асан Элвин Юн, Деннис Куог, Куог Каки, Кеннет Люн нар хотын хууль тогтоох байгууллагаас шууд хөөгдсөн байна. Өмнө нь ч буюу энэ оны эхээр тус дөрвөн хууль тогтоогч сонгуульд оролцох эрхээ хасуулсан юм. Бээжин “Өнөөдрөөс эхлэн зохисгүй гэж үзсэн хэнийг ч сонгуульд оролцуулахгүй. Сонгуульд зөвхөн эх оронч үзэлтэй хүмүүс өрсөлдөх болно” хэмээн мэдээлж байжээ.

Хонгконгийн сөрөг хүчин буюу ардчилсан кэмп 70 гишүүнтэй хууль тогтоох зөвлөлд цөөнхийг бүрдүүлж, нийгмийн эрх чөлөөг боож байна хэмээн үзсэн хуулиудаа батлуулахгүй байх, тэнцвэржүүлэх зорилго тавин ажилладаг байв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж