Esports: D13 ХХК тамирчидтайгаа 55 саяын мэргэжлийн гэрээ үзэглэлээ

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

Esports: D13 ХХК тамирчидтайгаа 55 саяын мэргэжлийн гэрээ үзэглэлээ

Esports: D13 ХХК тамирчидтайгаа 55 саяын мэргэжлийн гэрээ үзэглэлээ

Сүүлийн жилүүдэд Esports буюу цахим спортын төрлүүд дэлхий даяар хурдацтай хөгжиж, цар хүрээ, зах зээл нь өдрөөс өдөрт томорч байна. Монгол Улсад ч цахим спорт мэргэжлийн түвшинд хөгжиж буйг өнөөдөр (2020.11.12) D13 ХХК харууллаа.

D13 Esports өөрсдийн цахим хуудаснаа "Сайн байцгаана уу? D13 ХХК нь CSGO багийн тоглогчидтойгоо 16 сарын хугацаатай, 55.000.000₮ үнийн дүнтэй мэргэжлийн тамирчны гэрээ байгуулж буйг дуулгахад таатай байна. Гэрээний хүрээнд цалин, бэлтгэлийн байр, компьютер техникийн хангамж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт зүйлс багтсан болно.

Цахим спортын төрөлд дотооддоо мэргэжлийн тамирчны гэрээ байгуулж, тоглогчдыг анх удаа нийгмийн даатгалд хамруулж, бүх нөхцөлөөр нь хангаж ажиллахыг маш удаан зорьсны эцэст ийнхүү биеллээ олж байна. Бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд, хувь хүн, дэмждэг бүх хүнд маш их баярлалаа. Та нарынхаа итгэлийг алдахгүй хичээх болноо. Бид зорилгодоо алхам алхмаар ойртсоор байна.

Tengis "sk0R" Batjargal маань гарын бэртэлтэй байгаа тул арваннэгдүгээр сарын 13-нд эхлэх IEM Beijing-Haidian 2020 Asia тэмцээнийг өнжиж, World peace орлон тоглох болно. POWER OF D13″ хэмээжээ.
Дашрамд сонирхуулахад, цахим спортын төрлүүд ирэх 2024 оны Парисын зуны олимпийн наадамд үзүүлэн хэлбэрээр оролцохоор яригдаж байгаа. Үүнээс гадна 2022 оны Ханчжоугийн Азийн наадмын үндсэн медальт хөтөлбөрт багтсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: D13 Esports

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж