ОХУ-ын рублийн ханш, хувьцааны зах зээл сүүлийн хэдэн сарын хугацаанд анх удаа огцом өсчээ. Рублийн ханш АНУ-ын мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг хоёр гаруй хувиар өсч, 75.9 рубль болсон байна. Улмаар рублийн ханш АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас хойш зургаан хувиар өсчээ.
АНУ-ын “Pfizer” эмийн үйлдвэр болон Германы “BioNTech” компанийн хамтран гаргасан Covid-19-ийн эсрэг вакцин 90 хувийн үр дүн үзүүлсэн бөгөөд туршилтын гуравдугаар шатандаа явж байна. Энэ нь тус цар тахлын эсрэг вакцин гарган авахаар цаг нартай уралдан ажиллаж буй эрдэмтдийн хувьд том амжилт болсон юм.
Эх сурвалж: MOSCOW TIMES
Холбоотой мэдээ